УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, УИХ-ын даргатай хамт УИХ-ын гишүүн, С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар Австрали Улсын Сидней хотод айлчлал хийх үеэрээ казино тоглож буй зураг олны анхаарлыг татаж, хоёр намынхныг сандаргасан мөч саяхан.
Тэдний дундаас казиног хамгийн ихээр сонирхож, судалсан гишүүн нь УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нар гэдэг. Австрали Улсын Сидней хотод казино тоглосон эсэх талаар тухайн үеийн УИХ-ын дарга мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр “Бид Сидней хотын казиногийн худалдаа бизнесийн хамгийн том төвтэй танилцсан. Энэ төв нь дэлгүүр, ресторантай. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү бид дөрөв казинод ороод гарсан. Энэ хооронд сууж, зогсож байгаа зураг авсан байна лээ. УИХ-аар Ш.Раднаасэдээр ахлуулсан Казиногийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ парламент амжвал Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнийг бодолцоод ч бид энэ талаар ойлголттой болохоор орсон. Тиймээс үүнийг сонирхож, казиногийн талаар ойлголттой болох гэж бид дөрөв орсон. Гэтэл онгоцонд явж байтал ийм мэдээлэл гарсан байна. Бидний хувьд хэн нэгнээс нуугаад байх зүйлгүй. Мэдээж, УИХ-ын гишүүн сөрөг хүчний даргатай, УИХ-ын ахмад гишүүнтэй, Элчин сайдтай хамтдаа казино тоглоод байна гэж үгүй. Харин бид үзэж сонирхсон” хэмээх тайлбар өгч байлаа.

Харин УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат “Хүн бүр чөлөөт цагаа сайхан өнгөрөөе гэж боддог. Бид энэ утгаараа казинод ороод гарсан нь үнэн. Өндөр хөгжсөн орнуудад казино бол аялал жуулчлалын нэг хэсэг гэж би ойлгодог. Мөрийтэй тоглох гэсэн хүн болгон тийшээ ордог гэж бодохгүй байна. Бидний дунд мөнгөтэй гишүүн байгаагүй. Сонирхож ороод гарсан” хэмээн өөрсдийгөө өмгөөлцгөөсөн юм.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын эхэнд Засгийн газрын хуралдаанаар мөрийтэй тоглосон төрийн албан хаагчдад хариуцлага тооцох тухай шийдвэр гаргасан.
Тодруулбал, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан төрийн бүх шатны албан хаагчдын ёс зүйн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж, 3.1.4-т “Дотоод, гадаад мөрийтэй /казино/ тоглохгүй, мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлэхгүй байх” гэсэн заалтыг нэмсэн юм. Хэрэв иргэд казино тоглож байгаа төрийн албан хаагчидтай таарсан тохиолдолд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэдээлэл өгөх боломжтой. Казино тоглож байсан нь батлагдсан тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар зохицуулалт хийсэн юм.
(9).jpg)
Энэ дагуу казинод тоглож байгаа зураг нь олон нийтэд мэдэгдсэн Австрали улс дахь Элчин сайд Б.Чулуунхүү нарбн хүмүүс хариуцлага хүлээхээр болсон ч тэд өнөөдрийг хүртэл ямар ч хуулийн хариуцлага хүлээдэггүй. Эрх мэдэл, албан тушаалаар ашиглан хийсэн гэмт хэргийнхээ хариуд ямар ч хариуцлага, ял шийтгэл хүлээдэггүй. Харин ч нэг хуулийн заалтыг нөгөөгөөр нь сольж өөрчилдөг гавьяатай улс. Дээрх улс төрчдөөс гадна бидний мэдэхгүй бусад гишүүд мөрийтэй тоглоомд донтож, хийсэн гэмт хэргээ мөнгөөр далдаж буйг мэдэхгүй.
| Мөрийтэй тоглоомд нэр холбогдсон УИХ-ын гишүүд |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |