МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжиж, улс төрийн намууд болон иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын төлөөлөл хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар нар оролцсон бол Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын ахмадын холбоо, Монголын хөрөнгө оруулагчдын холбоо, Монголын оюутны холбоо, Монголын программ хангамж, үйлдвэрлэгчдийн холбоо, МИАТ үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд-байгууллагуудын Шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл, Монголын залуу багш нарын нэгдсэн холбоо зэрэг 28 байгууллагын удирдлагууд оролцож, санамж бичиг байгууллаа. “МАН байгуулагдсан цагаасаа иргэний нийгмийн, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Ингэснээр ард иргэддээ хэрэгтэй олон ажлыг хамтран хэрэгжүүлж чадсан. Ардчилсан тогтолцооны хамгийн чухал зүйл нь иргэний нийгмийн байгууллагууд байдаг. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж дээдлэхэд иргэний нийгмийн байгууллагуудын манлайлал, оролцоо юу юунаас чухал гэж МАН үздэг. Өнөөдрийн байдлаар 20 гаруй мянган төрийн бус байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй байгууллагатай бид тогтмол хамтран ажилладаг. Өнөөдөр тэдгээрийн төлөөлөл болсон 28 байгууллага МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөртэй танилцсаны үндсэн дээр дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэн ирсэн нь бидний хувьд том хүндэтгэл төдийгүй дэмжлэг юм” хэмээн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан онцлон тэмдэглэлээ. Тэрбээр үйл ажиллагааг нээж хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй У.Хүрэлсүх болон МАН-ын Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс Ардын хувьсгалын болон Ардын намын 100 жилийн ойн мэндийг ирсэн зочдод хүргээд МАН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд “Баялагтаа эзэн Монгол” уриатайгаар оролцож байгааг тодотголоо.

Түүнчлэн олон нийтийн дунд явуулсан удаа дараагийн судалгаа, МАН-ын 300 гаруй мянган гишүүд дэмжигчдийн санал хүсэлтэд үндэслэн Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн бөгөөд өдгөө сонгуулийн сурталчилгааны кампанит ажил ид өрнөж байгааг тодотгосон юм. Үргэлжлүүлэн тэрбээр “Энэ удаагийн сонгуулийг чухал, өндөр ач холбогдолтой сонгууль гэж бид үзэж байгаа. Хэдийгээр энэ сонгуульд гурван хүн нэр дэвшиж байгаа ч өнөөдөр засгийн эрх барьж байгаа улс төрийн намын хувьд Ерөнхийлөгчийн институцитэй хамтран ажиллах нь илүү чухал байгаа нь энэ удаагийн сонгуулийн онцлог гэж бид үзэж байгаа юм. Монгол Улсын хүн амын амьжиргаа, эдийн засгийн түвшинг аваад үзвэл өмнө нь хийж бүтээснээс илүү ихийг хийж бүтээх шаардлага бидэнд байна.
Ялангуяа сүүлийн жил гаруй хугацаанд дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлаас үүдэлтэйгээр улс орон, ард иргэдийн эрүүл мэнд төдийгүй эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой хүндрэл манай улсад төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгараад байна. Эдийн засгийн өсөлт хасах руу орсон, улс орны хэмжээнд тулгамдсан асуудал болсон зэрэг нь цаашдаа богино хугацаанд эдийн засгаа сэргээх, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулах зэрэгт Ерөнхийлөгчийн институци УИХ, Засгийн газартайгаа хамтдаа хүчээ нэгтгэн ажиллах нь чухал байна гэж бидний зүгээс үзсэн учраас энэ удаагийн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм. Та бүхэн МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцсан байх. Бид нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг үндэс суурь болгосон. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллаж, магадгүй хөгжлийн алтан үеийг авчрахын төлөө голчлон анхаарч байгааг хэлье” гэв. Улс төрийн намууд болон иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын зүгээс 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-ыг дэмжиж, хамтран ажиллахаар гэрээлсэн. МАН үүний дагуу үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн гэдгийг дуулгалаа.

Д.Амарбаясгалан дарга үргэлжлүүлэн “Хүний эрхийн төлөөх иргэний нийгмийн байгууллагууд, хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүдийн тэгш оролцоо, ажлын байран дахь бэлгийн дарамт, хөдөлмөр аюулгүй байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм дэх тэгш оролцоо зэрэг олон чиглэлээр үр дүнтэй ажиллаж, Монгол Улсын Үндсэн хууль болон нэгдэн орсон хүний эрхийн чиглэлээрх олон улсын гэрээ конвенцуудын хэрэгжилтийг хангахад онцгой үүрэг гүйцэтгэн ажиллаж ирсэн. Унаган байгаль, нутаг усаа хамгаалах хөдөлгөөнүүд, хууль бус лицензүүдийг цуцлуулах, уул уурхайн компаниудын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, байгаль орчны нөхөн сэргээлт хийх чиглэлд өргөн хүрээний үйл ажиллагаа явуулж тэмцэл хийсний үр дүнд нэр дэвшигч У.Хүрэлсүх Засгийн газрыг тэргүүлж байхдаа иргэний нийгмийн байгууллагуудаас гаргасан саналыг үндэслэн гаргасан олон шийдвэр нь өнөөдөр Монголын ард түмний талархлыг ихээхэн хүлээж байна. Тухайлбал, энэ тухайд Тост, Тосон бумба, Ноён уул, Гутайн даваа, Орхоны хөндий зэргийг нэрлэж болох юм. Эх байгалиа хамгаалахын төлөө иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс олон жилийн турш тэмцэж ирсэн нөр их хөдөлмөр өнгөрсөн жилүүдэд тодорхой хэмжээнд биеллээ олж ард иргэд байгаль дэлхийдээ илүү энэрэлтэй, ээлтэй байх нь ямар чухал болохыг ойлгож хүлээж авсан. Энэ ч үүднээс МАН болон МАН-аас нэр дэвшиж байгаа У.Хүрэлсүхийн зүгээс байгалийн баялаг төрийн буюу ард түмний мэдэлд байж үр өгөөжөөс нь хүн бүр тэгш хүртдэг байх нь чухал гэж үзсэний үндсэн дээр “Баялагтаа эзэн Монгол” уриатайгаар мөрийн хөтөлбөрөө боловсруулан сонгуульд оролцож байна. МАН-ын бодлого, үйл ажиллагааны нэгэн чухал чиглэл нь иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж манай нам болон орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичиг боловсруулах, салбаруудын хууль тогтоомжийг боловсронгуй болгоход иргэний нийгмийн байгууллагууд, ажил мэргэжлийн холбоод болон сонирхлын бүлгүүд хамтран ажиллаж, тэдний санал зөвлөмжийг авч ирсэн уламжлалтай. Ардын хувьсгалын болон МАН-ын 100 жилийн ой тохиож буй түүхэн жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Тийм ч учраас бид олон жилийн турш ардчилал, хүний эрх эрх чөлөөг нутагшуулах чиглэлд ихээхэн анхаарал хандуулж ирсэн иргэний нийгмийн байгууллагуудтайгаа илүү нягт, илүү тодорхой хамтарч ажилладаг болох нь юу юунаас чухал юм гэж үзэж байна” гэлээ.
Энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, улс орон, нийт иргэнийхээ эрх ашгийг дээдэлж, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бататган, хүний эрх эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлээ эрхэмлэж, сонгодог парламентын ардчилал, шударга шүүх, хүчирхэг эдийн засагтай, баялгийнхаа эзэн болсон чинээлэг хангалуун, аз жаргалтай иргэдтэй улс болон хөгжих ёстой гэж үзэн эрхэм зорилгоо “Шударга ёс хөгжлийн гэрээ”-г боловсруулсан гэдгийг МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн ерөнхий менежер Д.Амарбаясгалан тодотголоо.
| МАН-аас ТББ, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа |
|
Ү.АМАРБАТ: Б.Энхбаяр сайд ярьж байгаа баримтаа ойлгохгүй байна
2025-11-12 16:04:54
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ
2025-11-12 15:30:34
ЗГ: УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томиллоо
2025-11-12 15:09:41
Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг тодорхойлох өвчин гэмтлийн жагсаалтыг шинэчлэн боловсруулна
2025-11-12 14:58:30
"Оюутолгой" компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа
2025-11-12 14:50:10
Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй
2025-11-12 14:46:45
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13628 болжээ
2025-11-12 14:21:59
Нийт нутгийн 68 хувьд цастай байна
2025-11-12 14:20:31
Хувийн мэдээллээ бусдад өгөх нь залилах гэмт хэргийн хохирогч болгож байна
2025-11-12 14:19:25
ЦЕГ: Төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан гэх үүднээс иргэн Э-г яллагдагчаар татан шалгаж байна
2025-11-12 14:17:20
Ж.ЧИНБҮРЭН: 2027 ондоо багтааж эмч, эмнэлгийн ажилтны цалинг гурван саяд хүргэх санал гаргасан
2025-11-12 13:27:40
Н.УЧРАЛ: З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн
2025-11-12 13:20:55
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн охин компанид Бортээгийн тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн байна
2025-11-12 13:00:41
Б.ЭНХБАЯР: "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн дарга асан Б.Ганхуяг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу бичсэн мессежийг баримттай дэлгэж байна
2025-11-12 12:42:15
Э.ДӨЛГӨӨН: Монголын нэрийг дэлхийд гаргах багийн нэг хэсэг болсондоо баяртай байна
2025-11-12 11:24:53
Булган, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ чиглэлийн автобусны үнэ нэмэгджээ
2025-11-12 11:06:42
ЗГ: Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-той хийж буй хэлэлцээртэй танилцана
2025-11-12 10:59:59
Э.НАМУУН БА “ГАЛБИНГАА” КИНОНЫ ЭНХ-ҮҮЛЭН, “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР”-ЫН ХАЛИУНАА
2025-11-12 09:00:13
НЭМГ-ЫН ДАРГА АСАН Л.ТӨМӨРБААТАРЫН ХУВИЙН ЭМНЭЛЭГ ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ
2025-11-12 07:00:00
НӨХРИЙНХӨӨ ХООЛОНД ЗҮҮ ХИЙСЭН ЭМЭГТЭЙД 2.6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ
2025-11-12 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-11-12 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2025-11-12 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ
2025-11-12 07:00:00
Г.ЗАНДАНШАТАР: МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
2025-11-11 17:31:21
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-11-11 17:16:35
С.ОДОНТУЯА: ЖДҮ, Тариалан эрхлэлт зэрэг сангаа тоноод дуусгасан та нар одоо Эрүүл мэндийн даатгалын сангаа дуусгах гэж байна
2025-11-11 16:26:04
С.БЯМБАЦОГТ: Төрийн өмчит компаниуд 2024 оны жилийн эцсээр 26 их наяд төгрөгийн орлого олж, 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан
2025-11-11 15:57:35
С.БУМ-ОЧИР: Улсын төсөвтэй тэнцэхүйц мөнгө ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад зарцуулагдаж байна
2025-11-11 15:40:18
Яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг маргааш нээнэ
2025-11-11 15:14:41
Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглоно
2025-11-11 14:43:51
Г.ГЭРЭЛ: Манай МҮОНРТ-ийн дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа
2025-11-11 14:14:33
Х.ГАНХУЯГ: ЭМДС авлига, хулгайд идэгдэж, яг шүүрэн шанага шиг болчихсон
2025-11-11 13:07:33
АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 909 хэрэг шалгагдаж байна
2025-11-11 12:37:07
ОБЕГ: Он гарсаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 4601 дуудлага бүртгэгдлээ
2025-11-11 12:22:41
ЗӨВЛӨМЖ: БНХАУ-д зорчихдоо Дипломат төлөөлөгчийн газартай холбогдож зөвлөгөө, мэдээлэл аваарай
2025-11-11 12:18:17
ОРОН НУТГИЙН АВТОБУСНЫ ҮНЭ ТАРИФ ШИНЭЛЭГДЖЭЭ
2025-11-11 12:11:51
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2025-11-11 07:35:36
ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН “ШАГНАЛ”-Д ЭМДЕГ-ЫН ДАРГЫН СЭНТИЙГ “БЭЛЭГЛЭВ” ҮҮ
2025-11-11 07:00:00
“АЛТАН ХАЛБАГА ЗУУЖ” ТӨРСӨН Г.ТЭМҮҮЛЭН
2025-11-11 07:00:00
ӨСВӨР НАСНЫ 18 ХҮҮХЭД ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛСОН ХЭРГИЙН МӨРӨӨР...
2025-11-11 07:00:00
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
2025-11-11 07:00:00
М.ЛХАГВАГЭРЭЛИЙН аав Д.МӨНХТӨР: Би хүүгээ “Бөх болохгүй” гэсэн бол “Болгоно” гээд зүтгэх байсан даа
2025-11-11 07:00:00
АМЬТДЫН ХӨРӨГ БҮТЭЭГЧ Л.ЖАРГАЛ
2025-11-11 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-11 06:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ИДЭЭ УНДАА ЭЛБЭГ ОЛДОНО
2025-11-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |