Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2021 оны тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 4-ний өдрүүдэд ОХУ-д айлчлал хийж, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудаар санал солилцоно.
Мөн Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва болон Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах зарим арга хэмжээнд оролцож, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Оросын төр засаг, аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзалт хийнэ гэж ГХЯ-наас мэдээллээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчилна |
|