• Өнөөдөр 2025-05-12

Н.АЛТАНХУЯГ: УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болж, гишүүд нь ажлаа хийхээ болилоо

2021-05-27,   691

УИХ-ын ээлжит чуулган эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлт, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт асууж, хариулт авлаа.
 
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: УИХ дахь Ардчилсан намын гишүүд долоон хоног өлсгөлөн зарласан. Бид төрийн байгуллагын шударга тогтолцоо нэг намын дарангуйллын эсрэг жагссан. Үүнийг Г.Занданшатар дарга хүлээж аваад ажлын хэсэг байгуулахаар болсон. Одоо хүмүүс энэ өлсгөлөн яасан гэж асууж байна. Тэр ажлын хэсэг алга боллоо. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд нартайгаа тэмцэхгүй бол энэ ажил урагшлахгүй. Тэр хүнээр  нь ажлын хэсэг ахлуулсан учраас ажил явахгүй байна. УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болж, гишүүд нь ажлаа хийхээ болилоо. 
 
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ хуулийн төсөлд олигтой өөрчлөлт алга. Ажил хийж байгаа хүмүүстээ дарамт шахалт үзүүлж байна.  Нийгмийн даатгалд асар их мөнгө төлдөг. Ашиг шимийг нь хүртдэггүй. Баахан халамж авагч, баахан ажилгүйчүүд. Манжийн үеийн бодлогоор явж байна. Өнөөдөр Халамжийн яам гэж байгуулах болчихож. Хөдөлмөр эрхлэж байгаа нэгнээ дэмждэг бодлого алга. 
 
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Д.Ганбат гишүүн та өмнө нь гишүүн байсан. Уг нь үүнийг засаж залруулах боломж та болон танай намд байсан. Манай нам өнгөрсөн дөрвөн жил одоо ч хөдөлмөрийг дэмжсэн бодлого явуулж байна. Нийгмийн даатгалыг хувийн тэтгэврийн тогтолцоо, гэр бүлд нь уламжилдаг байх гэх мэт олон улсын стандартын бодлого явуулахаар хэлэлцэж байна.
 
Таны хэлж байгаа  гурван хувийн зээлийг үнэхээр анхаарч байгаа. Энэ яг зорилтот эзэндээ хүрч байна уу гэдэгт хяналт тавьж байна. Монголбанкны зүгээс бид чиглэл өгөөд иргэндээ хүрч байна уу үгүй юу, зөвхөн үл хөдлөх барьцаална гэсэн өндөр шалгуур тавиад байгааг шинэчилж, тоног төхөөрөмж зэрэг барьцаалах уян хатан нөхцөлтэй зээл болгох зэрэг иргэдэд хүргэх боломжоор хангах тал дээр анхаарч ажиллаж байна.

 


Н.АЛТАНХУЯГ: УИХ дээр хэлэлцэх асуудалгүй болж, гишүүд нь ажлаа хийхээ болилоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-27 12:08:30
    zochin: Ulsuuch. Tegvel ta nariin xysleer bolno.
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188