• Өнөөдөр 2025-05-12

ХОМ: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай

2021-05-25,   667

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас нийтэд зарлалаа. 
 
Гурван нэр дэвшигчээс хамгийн их хөрөнгөтэй нь МАН-аас нэр дэвшигч, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх байна. Тодруулбал, 2020 оны байдлаар түүний жилийн орлого нь 182.7 сая төгрөг байгаа юм.  
 
Тэрбээр 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай бөгөөд 162.5 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр үл хөдлөх хөрөнгөтэй гэж мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүдийн орлого нь 0 гэж мэдүүлсэн бол У.Хүрэлсүх 284 сая төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэл эзэмшиж байна. Туулах чадвар өндөр, Mercedes Benz, ML350 загварын нэг автомашин,  Harley Davidson, Harley Davidson, туулах чадвар өндөр нэг мотоцикл, Lexus-570 загварын нэг машинтай юм байна.
 
Харин Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ 11.5 сая төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлсэн бөгөөд гэр бүлийн гишүүдийн жилийн орлого нь 196.3 сая төгрөг гэж мэдүүлжээ. Харин тэрбээр нэр дэвшигчдээс хамгийн үнэтэй тээврийн хэрэгсэлтэй нь юм байна. Тодруулбал, тэрбээр 352 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван автомашинтай аж.
 
Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшигч Д.Энхбатын тухайд жилийн орлого нь 132 сая төгрөг. Д.Энхбат 900 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууц, нэг зуслангийн байртай  бөгөөд автомашин эзэмшдэггүй гэж мэдүүлжээ. 
Д.Энхбат 41 сая, гаднын банк санхүүгийн байгууллагад 19 сая буюу нийт 60 төгрөгийн хадгаламжтай бөгөөд 400 сая төгрөгийн авлагатай бол нөгөө хоёр нэр дэвшигч "авлагагүй" гэж мэдүүлжээ.

ХОМ: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188