• Өнөөдөр 2025-05-12

МАХН татан буух талаарх материалаа УДШ-д хүлээлгэн өгнө

2021-05-21,   569

МАН, МАХН хоёр нэгдэх болсноо албан ёсоор зарласан. 

Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Энэ цагт хоёр нам нэгдэж улс орны эрх ашиг, ард иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах хэрэгтэй . Хоёр намын зүгээс хамтын гэрээгээ байгуулж, намын их, бага хурлуудаа товлон зарлана. Үүсэл гарал нэгтэй хоёр нам хүчээ нэгтгэж зүтгэх нь зөв юм. Эвлэлдэн нэгдэж хамтдаа зүтгэх нь юу юунаас илүү чухал гэж МАН-ын гишүүд үзэж байна. МАХН-ын ч гишүүд адилхан бодолтой байгаа" гэсэн юм.
 
Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр  "МАХН, МАН-тай эвлэлдэн нийлж, ард түмнийхээ эрх ашигийг дээдлэн эв санаагаа нэгтгэн ажиллана. УИХ-д 62 суудалтай МАН-тай манай нам угшил, үүсэл, санаа зорилго нэгтэй нам. Зорилго нэгтэй тул МАХН нь өрсөлдөх биш МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг дэмжинэ. Ард түмний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийн тулд хамтарч ажиллана" хэмээгээд буй. 
 
Тэгвэл өнөөдөр Улсын дээд шүүхэд МАХН татан буух материалаа хүлээлгэн өгөхөөр болжээ.
 

МАХН татан буух талаарх материалаа УДШ-д хүлээлгэн өгнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188