• Өнөөдөр 2025-05-12

Н.АЛТАНХУЯГ: Эчнээ оройн ангиар төгссөн хуульч гэж юу байх вэ дээ

2021-05-20,   1150

      УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ: Хуульчдыг бэлтгэж байгаа систем буруу байна. Эчнээ оройн ангиар төгссөн хуульч гэж юу байхав дээ. Хуулийн бакалавр гэдэг ойлголтоос салж болохгүй юу. Орчин үед банкны мэргэжилтэнг математик болон физикийн салбараас бэлтгэж байна. Хуулийн бакалаврын бусад чиглэлээр сурдаг хүүхдүүдийн дундаас бэлтгэмээр байна.
 
Хуульч бэлтгэх орой, эчнээ ангийг устгах хэрэгтэй. Хуульч болох гээд хошуураад байгаа хүмүүст чанаргүй боловсрол эзэмшүүлдэг явдлаа болимоор байна. Хүний хувь заяа шийддэг мэргэжил шүү дээ. Бакалавр суурьтай хүмүүсийг хуульчаар бэлтгэх хэрэгтэй. Харин 10 жилээ төгссөн хүүхэд хуульчаар сурна гэдэг байж болохгүй.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР: Өмгөөлөгч, хуульчдыг хасахаар Хуульчдын холбооны бусад ангилалд хэдэн хүн багтаж байна вэ. Шүүгч, өмгөөлөгч нар чинь тусдаа хуультай болчихоод байгаа  шүү дээ.  Хуульчдын холбоо бол Засгийн газрын бус байгууллага шүү.   
 
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.БЯМБАЦОГТ: УИХ-ын гишүүнийг хуульчаар ажилласан тооцох уу үгүй юү гэдэг асуудлыг Ж.Сүхбаатар гишүүн асууж байсан. Санал дүгнэлт дээр эрх зүйч гэж орсныг дахин тодруулна.              
 
АЖЛЫН ХЭСЭГ: Өнөөдөр Хуульчдын холбоонд бүртгэлтэй 6158 хуульч байна. Үүнээс 518 шүүгч, 522 прокурор, 2615 өмгөөлөгч,  2446 бусад мэргэжилтэн, 277 нотариатчин байна. Шүүхийн шинэчилсэн хуулиар тухайн хуульч шүүгчээр томилогдоод өөрөө хүсвэл холбооноосоо түдгэлцэж болно. Харин прокурор, өмгөөлөх хоёр түдгэлзэх зохицуулалтгүй.
 

Н.АЛТАНХУЯГ: Эчнээ оройн ангиар төгссөн хуульч гэж юу байх вэ дээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188