• Өнөөдөр 2025-05-12

Ж.Бат-Эрдэнэ: Зургаагаас дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд хамруулахдаа урьдчилгааг төрөөс даах төсөл боловсруулсан

2021-05-19,   619

УИХ-ын нэр бүхий гишүүд өнөөдөр Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл өргөн барьжээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Энэ тогтоолын төсөлд хэд хэдэн чухал заалт орсон. Тухайлбал, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд хамруулах цаашлаад байрных нь урьдчилгааг төлөх төлөвлөгөөтэй хуулийн төсөлд тусгасан. Дээрх шаардлагыг хангасан 3600 гаруй өрх улсын хэмжээнд байна. Тус өрхүүдэд 20-30 саяын урьдчилгаа өгөх талаар Монгол Улсын Засгийн газар судалж, хөтөлбөр боловсруулах заалтыг оруулж ирж байна.
 
Мөн жирэмсэн болсноос нь хойш эхчүүдийг төр асарч, төрсний дараа 7-14 хоногийн хугацаанд асаргаанд байлгах талаар судлахыг Засгийн газарт санал болгосон. Шилжилт хөдөлгөөний зөв зүйтэй бодлогыг тусгах болно. Гадаадад сурч боловсорсон иргэдээ эх орондоо авчирч, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах талаар саналыг дэвшүүлсэн" гэлээ.

Ж.Бат-Эрдэнэ: Зургаагаас дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд хамруулахдаа урьдчилгааг төрөөс даах төсөл боловсруулсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-20 12:13:02
    зочин: за болио хүний хүүхдийг битгий хэл өөрийнхөө хүүхдийг яая гэж бн төсвийн мөнгийг битгий дэмий зүйлд зарж үр тэгэх үү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188