• Өнөөдөр 2025-11-12

Д.СУМЪЯАБАЗАР: LRТ загварын хөнгөн галт тэргийг оруулж ирнэ

2021-05-19,   1564

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр нээлттэй байдлаар хуралдаж байна. Хуралдаанаар нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж байгаа юм.
 
Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцуулга хийж байна. 
 
Тэрбээр "Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдлыг бид дөрвөн тоогоор харьцуулж харуулахыг хичээсэн. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал тэг зогсолтод дээр ирчихсэн байна. 2010 оноос хойш автомашины замын даац гурав дахин ихэссэн. Энэ автомашины тоо ихэссэнтэй холбоотой. Гол замууд дээр үүссэн ачааллыг бууруулахын тулд туслах замуудыг бий болгох, сүлжээг өргөтгөх, уртасгах зайлшгүй шаардлага бий. Мөн гол замын чөлөөлж, багтаамж ихтэй нийтийн тээврийг нэвтрүүлэх шаардлагатай. Багтаамж ихтэй нийтийн тээвэрт масс транзит буюу метро, хөнгөн галт тэрэг, олон тэнхлэгт автобус орно. Цаашдаа нийтийн тээвэр дэд бүтэц менежментийн арга хэмжээ авна.  Нийслэлд тулгамдаж буй замын түгжрэлийг бууруулах ажлыг ач холбогдлоор нь авч үзсэн. Нэн яаралтай дээр 2021-2022 оноос хэрэгжүүлэх төсөл гэж үзээд багтаамж ихтэй нийтийн тээврийн шинэ төрөл буюу LRТ загварын хөнгөн галт тэргийг оруулж ирнэ.
 
Одоо ТЭЗҮ-г нь боловсруулж, энэ оны төсөвт гурван тэрбум төгрөг суулгаад байна. Үүрэг чиглэл өгвөл төсвийн судалгаанд энэ мөнгийг оруулахад бэлэн байгаа. Түгжрэлийг бууруулахын тулд хөнгөн галт тэрэг буюу LRT тавих нь зүйтэй. Энэ нь цагт 20-30 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай. Үүний 17 км нь газар дээр, 6.9 км нь газар доор байрлахаар төлөвлөж байна. Мөн нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх, авто зогсоолын нэмэгдүүүлэх шаардлага бий" гэлээ.

Д.СУМЪЯАБАЗАР: LRТ загварын хөнгөн галт тэргийг оруулж ирнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188