УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнгийн талаар мэдээлэл сонслоо.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Хөдөлмөрийн идэвхитэй насны хүмүүс хөдөлмөр эрхлэх чадваргүй ажлын байргүй, амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломжгүй байгаа. Хөдөлмөр эрхлэх насний иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлж, ажил эрхлэлтийг сайжруулахад хэрхэн анхаарах вэ. Хөдөө орон нутагт хүн амьдардаггүй, хоосон хашаанд хүн бүртгэчихсэн байдаг юм билээ. Ийм хуурамч хаяг дээр сонгуулиар хүмүүс олноороо нүүж очдог болсон байна лээ. Үүнийг тодорхой болгож, Улсын бүртгэлийн газартай хамтарч ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол ард түмний сонголт буруу замаар орохоор байна" хэмээн асуулаа.
Энэ үеэр Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа гишүүдийн асуултад хариулахдаа "Хүн амын тооллогоос гарсан үр дүнгээр хүн амын ачааллыг тооцож үзсэн. Хүн амын ачаалал 55.3 хувь буюу хөдөлмөрийн насны хоёр хүн нэг хөдөлмөрийн бус насны хүнийг тэжээж байна. Хүн амын цонх үеийг ашиглаад нийгмийн даатгалын асуудлаа шийдэх хэрэгтэй. Хөдөлмөрийн насны хүн их байгаа энэ үеийг ашиглаад нийгмийн даатгалын тогтолцоогоо шинэчлэх боломжтой. Ажил эохлэлтийн оролцоог анхаарах шаардлага манайд бий. Улсын бүртгэл хаягаар бүртгэдэг бол манайх тухайн газар дээр нь бүртгэдэгээр ялгаатай" гэлээ.
| Хөдөө орон нутагт хүн амьдардаггүй, хоосон хашаанд хүн бүртгэчихсэн байдаг юм билээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |