• Өнөөдөр 2025-05-13

Ардчилсан намын тамганы маргааныг шүүх хурал үргэлжилж байна

2021-05-17,   409

Хэргийг эргэн сануулахад, УБЕГ-аас 2020 оны арван хоёрдугаар сарын 25-нд С.Эрдэнэд АН-ын тамгыг шинээр олгосон шийдвэрийг энэ оны хоёрдугаар сарын 2-нд нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргаж түдгэлзүүлсэн юм.
 
Ардчилсан намын тамганы хяналтын дугаарыг шинээр олгосон улсын бүртгэлийн байгууллагатай холбоотой маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Шүүх эхэлсний дараа гуравдагч этгээд нэг шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан юм. Шүүх бүрэлдэхүүн хурлыг түр завсарлуулж хүсэлтийг хэлэлцээд хүсэлтийг хүлээж авсангүй. Тиймээс шүүх хурал үргэлжилж байгаа аж.
 
Анхан шатны шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд С.Эрдэнийн тал буюу шинээр тамга авсан Ардчилсан намынхан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. 
 

Ардчилсан намын тамганы маргааныг шүүх хурал үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188