• Өнөөдөр 2025-05-13

Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн Төрийн бус байгууллага хянана

2021-05-17,   493

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 63-р зүйлийн 63.13 дахь хэсэгт заасны дагуу тавдугаар сарын 10-ны өдрөөс өмнө сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх тухай хүсэлтээ дөрвөн төрийн бус байгууллага холбогдох баримт бичгийн хамт хүргүүлжээ.  
 
Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаанаар сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх дор дурдсан төрийн бус байгууллагуудыг бүртгэж, шийдвэрээ гаргалаа. 
  • Монголын мэдээллийн холбоо “МИДАС” ТББ,
  • "Монголын багш эцэг, эхийн холбоо" НҮТББ;
  • "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгууллагуудын шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл" НҮТББ.
  • "Бодлогод залуусын хяналт" ТББ.
Эдгээр ТББ-ууд өмнөх сонгуулиудын үеэр сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт хийж, ажиглаж байсан туршлагатай аж. "Бодлогод залуусын хяналт" ТББ сонгуулийн санхүүжилтэд болон санал авах ажиллагааг сайн дурын ажилтан залуучуудаар ажиглуулахаар, "МИДАС" төрийн бус байгууллага энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт  хяналт шинжилгээ, ажиглалт хийхээр хүсэлт ирүүлсэн байна. Түүнчлэн сонгогчдын нэрийн жагсаалт, программ хангамж, шинэчилсэн журмуудын судалгаа, сонгогчоос санал авах болон сонгуулийн дүн мэдээ нэгтгэх явцыг ажиглах юм.
 
"Монголын багш эцэг, эхийн холбоо"-нд сонсголын бэрхшээлтэй иргэд, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл нэгдсэн, энэ удаагийн сонгуулиар төрөл бүрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, тэдгээр иргэдийн оролцоотой сонгуулийн санал өдрийн ажиглалт хийхээр төлөвлөсөн байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн Төрийн бус байгууллага хянана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188