• Өнөөдөр 2024-03-29

Н.Алтанхуягийн материалыг СЕХ хүлээж аваагүй асуудлыг шүүхээр шийдвэрлэхээр болжээ

2021-05-14,   631

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг Сонгуулийн ерөнхий хороо хүлээж аваагүй.
 
Уг үйлдэлд тус намын зүгээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн шүүгч хүлээж аваагүй юм. Энэ шийдвэрт  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, өнөөдөр шүүх бүрэлдэхүүнтэй хэлэлцэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, СЕХ-ны үйлдэлд хэрэг үүсгэхээр болжээ.
 
Ингэснээр СЕХ нь нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг хүлээн авч шийдвэрлэх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхээр болсон байна. Шүүх хуралд Ардчилсан намыг төлөөлж өмгөөлөгч, ҮБХ гишүүн У.Болдхүү, Б.Баасандорж, Т.Баясгалан нар оролцсон байна.

Н.Алтанхуягийн материалыг СЕХ хүлээж аваагүй асуудлыг шүүхээр шийдвэрлэхээр болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-15 05:24:32
    ко: Хариулт тодорхой ш дээ шударга шийдвэр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-14 20:43:42
    зочин: ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН АЛЛАНЦАНХУЙЯГ ДҮҮЖЛҮҮРЭН ХУЯГ САЛБАДАЙ ҮХЭЭР
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188