• Өнөөдөр 2024-04-24

Гэмт хэргээс урьдчлан сэргийлж, камержуулахад нэг тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай

2021-05-14,   455

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭН: Гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх гол санаа нь теле камерын нэгдсэн системийг бий болгож, гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэж байгаа. Энэ хоёр талтай. Нэгдүгээрт, хяналтын камераар хянаад гэмт хэргээс урьдчилан сэргийлж болно. Нөгөө талдаа хувь хүний эрхтэй холбоотой асуудал гарч ирнэ. Хувь хүний ая тухтай ажиллаж амьдрахад сөргөөр  нөлөөлж байгаа харагдаж байна. Төв суурин газрын нийтийн эзэмшлийн зам талбайг камержуулахад хэчнээн төгрөг шаардлагатай байгаа юм бэ. Чанарын өндөр түвшинд хийх ёстой. Үүнд нэлээд хөрөнгө шаардлагатай. Хоёрдугаарт, хувь хүний нууц, аюулгүй байдлыг хангах тал дээр яаж ажиллах вэ. Камерын систем нь өөрөө байнга урсгал засвар, шинэчлэл, хүн хүчний зардал шаарддаг шүү дээ. 
 
ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАР: ЦЕГ-аас судалгаа хийсэн. 2019 онд Стандартчилал хэмжил зүйн төвөөс камерын нэгдсэн стандартыг баталсан. Өнөөдөр Монгол Улсад 6000 гаруй хяналтын камер байна. Үүний 30 хувь нь ажилладаггүй. 30 хувь нь ашиглалтын шаардлага хангадаггүй юм билээ. Камер гэмт хэргээс хэдэн хувь бууруулдаг талаар судалгаа хийж байгаа. Ер нь хилийн боомт, хурдны зам, нийтийн эзэмшлийн зам талбайд ойролцоогоор 60 гаруй мянган камер суурилуулбал нэгдсэн хяналтад шилжинэ гэж үзсэн. Хяналтын камерт нэгдсэн систем гэж алга. Тиймээс нэгдсэн системтэй болохоор ажиллаж байгаа. Үнийн дүнгийн хувь 300 сая гаруй ам.долларын асуудал ярьж байна. Цаашлаад хүү торгуулийн орлогоороо камераа нэмэх, ашиглалтын зардлыг нь олгож байх талаар хуулийн төсөлд тусгаж байгаа. Өөрөөр хэлбэл, торгуулийн орлогын 40 хувийн 20 хувийг нь камерын арчлалт хамгаалалтад зарцуулна.
 

Гэмт хэргээс урьдчлан сэргийлж, камержуулахад нэг тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188