МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр ТВ-9 телевизид цаг үеийн асуудлаар ярилцлага өгсөн. Энэ үеэрээ УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбооотой асуудлаар намын даргын хувьд байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр энэ талаар "Би Ц.Анандбазарыг холбогдох газарт нь хэлж байгаа. Гишүүнээс нь түдгэлзүүлээд шалгуулах ёстой. Гэхдээ гишүүнээс түдгэлзэх эсэх нь тухайн гишүүний өөрийнх нь асуудал. Ц.Анандбазар өөрөө өргөдөлөө өгч байж түдгэлзэнэ.
Эсвэл хууль хяналтын байгууллага энэ хүнийг түдгэлзүүлж шалгана гэх хоёр зам байгаа. Нөхөр Ц.Анандбазарыг хүмүүсийн гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Хэрвээ энэ хүн үнэхээр тэр нь тогтоогдвол хариуцлага үүрэх ёстой. Буруугүй бол буцаад л ороод ирэх ёстой. Тийм учраас энэ хүн түдгэлзэж байгаад шалгуулах ёстой гэж намын даргын хувьд өөрийнхөө зарчмын байр суурийг илэрхийлсэн. Үгүй юм бол намаас нь түдгэлзүүлэх асуудлыг ярьж байгаа. Тэгээд шалгуул, үнэхээр гэм буруугүй гэвэл намдаа эргүүлж авна” гэсэн юм. Тэгвэл өнөөдөр МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, Ц.Анандбазар тэргүүтэй хүмүүсийг намаасаа хөөх асуудлыг хэлэлцэхээр болжээ.
| МАН Ц.Анандбазар тэргүүтэй 10 хүнийг намын гишүүнчлэлээс хасах асуудлыг хэлэлцэнэ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |