• Өнөөдөр 2025-05-13

А.АРИУНЗАЯА: Капитал банктай холбоотой шүүхийн шийдвэр гаргаагүй учраас хүндрэл үүсэж байна

2021-05-13,   587

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
 
УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ: Монгол Улс байгалийн асар их баялагтай. Зөвхөн Оюутолгойтой холбоотой асуудлууд ч их бий. С.Ганбаатар Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаад Засгийн газар ажилдаа шуурхай орж нэг тэрбум төгрөгийг авахаар болсон. Эрдэнэт үйлдвэрийг мөн луйврыг илрүүлж, төр мэдэлдээ авсан. Ингээд үүний үр дүнд суурь хэрэглээний үнийг нь хөнгөлж, цар тахлыг даван туулж байна. Томоохон төслөө дагуулсан ханган нийлүүлэлтийн ЖДҮ-г хөгжүүлмээр байна. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоотой холбоотой асуудал дээр анхаарах хэрэгтэй байгаа юм. Жишээ нь Б.Ундармаагийн Капитал банкны хэрэг бий. Үүнийг яаж анхаар ч байгаа вэ.
 
ХНХ-ын сайд А.АРИУНЗАЯА: Капитал банк татан буугдсанаас хойш банкны эрх хүлээн авагчидтай удаа дараа уулзсан. Тодруулбал, 33 удаа уулзаж, 28 албан бичиг, 40 цахим шуудан хүргүүлсэн. Энэ мэтээр бид ажилласаар л байна. Шүүхийн шийдвэр огт гараагүй, процесс нь үргэлжилсээр байгаа нь хүндрэл учруулж байна.
 

А.АРИУНЗАЯА: Капитал банктай холбоотой шүүхийн шийдвэр гаргаагүй учраас хүндрэл үүсэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188