• Өнөөдөр 2025-11-12

МАН, АН-ын бүлгийн гишүүдийн хамтарсан Ажлын хэсэг байгуулж, ажилдаа орлоо

2021-05-11,   831

УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүдийн санал, улс төрийн зөвшилцөлд үндэслэн УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Ажлын хэсэг байгууллаа.
 
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Ганибал нар ажиллах бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон байна.
 
Тус ажлын хэсэг Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласнаас үүдсэн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажиллах юм.
 
Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр (2021.05.11) болж, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, анхаарах асуудлын талаар саналаа солилцож, ажлын төлөвлөгөө гаргах, холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа авах нь зүйтэй гэж үзэв.  

МАН, АН-ын бүлгийн гишүүдийн хамтарсан Ажлын хэсэг байгуулж, ажилдаа орлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-11 13:05:36
    Маам.Туул . СХД- 4-хороо Тоосгоны 33-байр : Манайхаан МАН-д буулт хийхгүй шүү .МАН-энэУИХ- г тартал өлсөнө шүү . Би хамтдаа өлсөнөө амжилт
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188