• Өнөөдөр 2025-05-13

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: УИХ-ын гишүүн С.Одонтуяа гаалийн байцаагчийг дарамталж, вакцин оруулж ирэхэд саад учруулсан

2021-05-10,   1324

Засгийн газрын 100 хоног тохиож байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж байна.
 
Тэрбээр "ОХУ-ын "Спутник" вакциныг худалдан авах гэж тус улсын Элчин сайдтай, Элчин сайд Д.Даваатай тус бүр гурван удаа ярилцсан. Шаардлагатай бүх чиглэлээр хөөцөлдсөн. Аль вакцин гэхээсээ илүү вакцин олдоно гэдэг нь дэлхий дээр хүнд суудал болсон. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй. ОХУ-ын Элчин сайд надтай уулзахдаа "Би Монгол Улсын вакцинжуулалтад атаархаж байна. Бид чинь сэтгэлээ туслахыг хүсэж байна. Гэхдээ ОХУ-д нөхцөл байдал амаргүй байна" гэж хэлсэн. БНХАУ дотоодын хэрэгцээнээсээ бидэнд илүүчилж вакцин өгсөн. Хоёр хөршийн маань вакцинжуулалт 10 хувьд ч хүрээгүй явж байгаа. Тиймээс асуудлыг наантай цаанатай хандах хэрэгтэй.
 
Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Асуудлыг хурцатгаад яахав гэж чимээгүй явсан. Үүн дээр онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа байсан. Мөн түүний гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэн байсан. Гаалийн байцаагч нар руу утасдаж дарамталсан асуудал гарсан. Энэ асуудлыг би хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна гэж бодож байгаа. УИХ-ын дэд дарга хүн гаалийн байцаагч руу утасдаад гаалиар ийм бараа оруулахгүй гэж хэлэх нь ёс зүйд нийцэхгүй. Миний хувьд хүндэлдэг хүний нэг. Гэтэл харамсмаар ийм үйлдэл гаргасан" гэлээ. 
 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: УИХ-ын гишүүн С.Одонтуяа гаалийн байцаагчийг дарамталж, вакцин оруулж ирэхэд саад учруулсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-11 10:10:24
    Яах нь вэ пиздуу минь: Хуцаарай новш энэ хулгайч иргэдийн боломжийг хулгайлсан зүгээр үнээр нь оруулаад ирэх хэрэгтэй байсан муу хулгайч хятад вакцин хийлгэсэн гэж мөнгө өгнө гэнэ эргүүтсэн пизда үйлчилгээ авсан бол өртөг рөлстэй гэдгээ ямар ч хүн мэднэ . Хүрэлсүх энэ хоёр л хятад вакцин хийлгэсэн гэж мөнгө өгөөд байгаа юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-10 17:21:46
    999: Худал мэдээлэл. Ийм ч Ерөнхий сайд байх гэж. Бас сонгуультай холбоотой мэдэгдэл. Яаж ч бодсон сөрөг хүчниы гишүүн нөлөөлж чадах уу.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188