УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 13 гишүүн Их жанжин Д.Сүхбаатарын талбайд дөрөв дэх өдрөө өлсгөлөн зарлаж байна. Өнөөдөр хөл хориог сулруулсантай холбоотойгоор иргэд төв талбайд цуглаж, УИХ-ын 13 гишүүнтэй хамт тэмцлээ илэрхийлж эхэлсэн. Мөн М.Тулгат даргатай АН-ын гишүүд, Э.Бат-Үүл нар өлсгөлөн зарлаж байгаа гишүүдтэй уулзахаар төв талбайд очсон юм. Тэгвэл иргэдийн зүгээс Э.Бат-Үүл, М.Тулгат нарыг эсэргүүцэж, өлсгөлөн зарлаж байгаа УИХ-ын гишүүдтэй уулзуулахгүй хэмээн төв талбайгаас хөөлөө. Энэ үеэр Ардчилсан намын гишүүн, ардчиллын анхдагч Э.Бат-Үүл "Ардчиллын төлөө тэмцэж байгаа гишүүдээ дэмжих гэж л ирлээ. Эв санааны нэгдлээ илэрхийлэх гэлээ. Ардчилсан намынхан хүний үгийг сонсдог. Гэтэл ийм ардчилсан үзэлтнүүд гэж юу байсан юм. Хэзээ ийм ардчилагчид байсан юм. Ногоон малгайтнуудаас дор, коммунист, фашист юм уу хаашаа юм. Ийм байдалд хүргэсэн хүн нь У.Хүрэлсүх. Өнөөдөр хөл хориог сулруулсан учир би энд ирлээ. Баахан согтуу, хөлчүү хүмүүс авч ирээд Ардчилсан намыг айлгана гэж бодоод байгаа юм уу. Би Ардын намын дарангуйллын эсрэг ардчиллаа дэмжих гэж ирлээ, коммунистуудаа" гэв.
| Э.БАТ-ҮҮЛ: Ардчиллын төлөө тэмцэж байгаа гишүүдээ дэмжих гэж ирлээ, коммунистуудаа |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |