• Өнөөдөр 2025-05-13

Г.Занданшатар: Өлсгөлөнгөө зогсоо, эсвэл би өөрөө ирж, өлсгөлөн зарлана

2021-05-07,   952

УИХ-ын дарга Г.Занданшатар Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа УИХ-ын гишүүдтэй уулзлаа. 
 
Тэрбээр "Асуудлыг эв зүйгээр шийдье. Та бүхнийг өрөөндөө урьж байна. Энэ асуудлыг ярилцаад шийдье. Ажлын хэсэг байгуулж, шийдвэрлэе. Ард түмнийг цар тахалтай байхад турхирч, жагсаал цуглаан болгох гэж байна. Та бүхнийг орохгүй бол би хамт Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлая.  Буутал чинь хамт байя. Уг нь бол та бүхний тавьж байгаа асуудал танай намын дотоод асуудал шүү дээ. Ардчилсан нам дотоод асуудлаа битгий төрийн хямрал болгоод бай. Үйл ажиллагаа зогсоо. Ажлын хэсэг байгуулаад шийдэхгүй бол би өөрөө ирж өлсгөлөн зарлана"гэв.

Г.Занданшатар: Өлсгөлөнгөө зогсоо, эсвэл би өөрөө ирж, өлсгөлөн зарлана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188