• Өнөөдөр 2025-05-13

АН шүүгчдийн бүрэлдэхүүнээс дахин татгалзлаа

2021-05-07,   644

Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох хэргийн нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэлцэж байна.
 
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тус шүүхийн нийт шүүгчдийг татгалзан гаргах тухай хүсэлтийг Шүүгчдийн зөвлөгөөн хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм.
 
Шүүх хурлыг өчигдөр товлосон бөгөөд өмнө нь Захиргааны давж  заалдах шатны шүүхийн  нийт шүүгчдээс нэхэмжлэгч нар татгалзсаныг хүлээн авах үндэслэлгүй гэж шийдсэн юм. Шүүх хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд шүүх бүрэлдэхүүнээс дахин татгалзсан хүсэлтийг хэлэлцэж байна.

АН шүүгчдийн бүрэлдэхүүнээс дахин татгалзлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188