УИХ дахь АН-ын бүлгээс өчигдөр үдээс хойш ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж, улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг 2021 оны тавдугаар сарын 5-ны 17:30 цагт зарласан билээ. Хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа оролцлоо.
Мөн уг хуралдаанд ҮАБЗ-ийн гурван гишүүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх болон бусад албаны бусад хүмүүс байжээ.
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн. СЕХ Н.Алтанхуягийг бүртгэж авах ёстой. Иймээс СЕХ-ы удирдлагуудыг ҮАБЗ-ийн хурал дээр дуудъя, энэ тухай ҮАБЗ-ийн зөвлөмж гаргая” гэж хэлжээ.
Үүний дараа Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Ерөнхийлөгч та, “ҮАБЗ хуралдахгүй байна” гэж хэд хэдэн удаа худлаа ярьсан. Яг үнэндээ бол би С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг, Б.Хурцтай холбоотой асуудлаар ҮАБЗ-ийг хуралдуулъя гэж санал гаргаж, тань руу бичиг хүртэл явуулж байсан шүү дээ. АН-ын тухайд бол энэ намыг Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж та хоёр хагалсан. Тэгэхээр та хоёр л өөрсдөө учраа олох ёстой. Энэ бол нэг намын асуудал, үүнийг битгий Монгол төрийн асуудал болго. Хөл хорио тогтоочихсон байгаа ийм үед иргэдийг өдөөн турхирсан ч юм шиг зүйл хийж болохгүй. ҮАБЗ шүүх биш, Цэц биш, СЕХ биш. ҮАБЗ хэрвээ зөвлөмж гаргах юм бол СЕХ-ны хараат бус байдалд халдсан хэрэг болно ” гэжээ.
| Л.ОЮУН:ЭРДЭНЭ: Ерөнхийлөгч Х.Баттулга, Ц.Элбэгдорж та хоёр намын учраа өөрсдөө олох ёстой |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |