АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкэн танаа:
Бид энэхүү захидлыг Монгол Улсад сүүлийн үед өрнөж буй улс төрийн үйл явдлууд тус улсын ардчиллын ирээдүйд хэрхэн нөлөөлж болох талаар санаа зовнин бичиж байна. Та мэдэж байгаачлан Монгол Улс бол ардчилсан нийгмийг амжилттайгаар байгуулж чадсан онцгой орон билээ. Ялангуяа БНХАУ, ОХУ гэсэн авторитар дэглэмтэй хоёр орны дунд оршдог орны хувьд, тэр тусмаа БНХАУ-ын зүгээс Монгол Улсын талаар өмнө нь өөрийн газар нутагт хамааруулж ойлгодгоо илэрхийлж байсан, одоо ч тэр бодлогоо баримталж байж магадгүй байгаа нөхцөлд Монгол Улс ардчиллаа өдий зэрэгтэй авч явна гэдэг чухал амжилт юм.
АНУ нь Монгол Улсад ардчиллыг үргэлжлүүлэн дэвжин дэлгэрэхийг бататгах хувиршгүй сонирхолтой билээ. Монгол Улсын хууль тогтоох байгууллага, шүүх засаглал, мөн ерөнхийлөгчийн санал гомдол дагуулсан сүүлийн үеийн үйлдлүүд нь улс төрийн хямралыг бий болгоод байна. Энэ нь ирэх зургаадугаар сарын 9-ний өдөр явагдах ерөнхийлөгчийн сонгууль шударга явагдаж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Эдгээр үйлдлүүдийн зарим нэгээс нь дурдвал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд яарч өөрчлөлт хийх замаар одоо үүргээ гүйцэтгэж байгаа ерөнхийлөгчийг сонгуульд дахин оролцуулахгүй болгосон, УИХ-ын шийдвэр үндсэн хуультай нийцэж байгаа эсэхийг тогтоох Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг албан үүргээс нь түдгэлзүүлсэн, ерөнхийлөгчийн Дээд шүүхэд хандан гаргасан эрх барьж буй намыг яаралтай тараах захирамж гаргасан явдлууд.
Дээрх үйл явдлууд дээр үндэслэн бид АНУ-ын Төрийн департаментыг оролцогч бүх талуудын хоорондын хурцадмал байдлыг намжаах зорилготойгоор тэдний хооронд бие биеэ ойлголцох харилцан яриаг эхлүүлэхийг, хэнийг ч үндэслэлгүй шалтгаанаар сонгуульд оролцох эрхийг нь боогдуулахгүй байхыг, оролцох эрхтэй бүх намууд өөрсдийн тодорхойлсон нэр дэвшигчээ ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах боломжоор нь хангахыг, бие даасан шүүх засаглалыг дэмжихийг уриалж байна. Түүнчлэн АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагтай (USAID) хамтран ажиллаж богино хугацаагаар олон улсын ажиглагч багийг санхүүжүүлэн Монголын ард түмний сонгуульдаа саналаа өгөх боломжийг нь үгүйсгэх оролдлого гарвал баримтжуулж авахыг мөн уриалж байна.
Монголын нэр бүхий удирдлагуудад хээл хахууль өгөх, үгсэх замаар тус улсын ардчилал, хуульт ёс, шүүх засаглалыг хүчгүйдүүлэх гэсэн Хятадын Коммунист намын (ХКН) явуулгад дээр дурдсан үйл явдлууд Монгол Улсыг улам бүр өртөмтгий болгож байна. 2016 оны арванхоёрдугаар сард Дээрхийн гэгээн Далай лам Монгол Улсад айлчилсны дараа БНХАУ-ын зүгээс эдийн засгийн хориг тавих замаар Монгол Улсыг шийтгэсэн юм. Тухайн үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан улс төрч Цэндийн Мөнх-Оргилын зүгээс Далай ламыг дахиж хэзээ ч Монгол Улсад айлчлуулахгүй гэсэн Бээжингийн шаардлагыг олон нийтийн өмнө дэмжсэн мэдэгдэл хийсэн юм. Хүн амын олонх нь бурхны шашин шүтдэг уламжлалтай, Далай ламыг дээдэлдэг Монголчуудад энэ нь цочирдом мэдэгдэл байв. Тэрхүү мэдэгдлийг хийснээс хойш удалгүй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэгвийн Амарбаясгалан Бээжин дэх сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа: “Бид ХКН ба Хятадтай нэгэн замаар замнаж, хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдлийг бий болгохын төлөө хичээнгүйлэн зүтгэхэд бэлэн байна” гэж хэлжээ. МАН-ын ЕНБД үүнтэй төстэй утгатай мэдэгдлүүдийг 2021 оны 3-р сард болсон МАН-ын 100 жилийн ойн үеэр, мөн түүнчлэн ойрын жилүүдэд МАН-ын ЕНБД болон МАН-ын өндөр албан тушаалтнуудын оролцсон МАН, ХКН хоорондын хэд хэдэн албан ёсны уулзалтуудын үеэр хийсэн аж.
Ардчиллыг дэмжих нь манай гадаад бодлогын үндсэн цөм элемент хэвээр байх ёстой, ялангуяа ХКН гэх мэт авторитар хүчнүүд эдгээр үнэт зүйлсийг үгүй болгохоор дэлхий даяар цуцалтгүй ажиллаж байгаа энэ үед. Бид Монгол Улс-АНУ-ын хоорондын харилцааг бэхжүүлэх, Монголын ардчиллыг дэмжих тал дээр Тантай хамтран ажиллах арга замыг илэрхийлэхдээ таатай байх болно.
Хүндэтгэсэн,
Марко Рүбио Патрик Лихи
АНУ-ын Сенатор АНУ-ын Сенатор
АНУ-ын Сенатын танхим
Вашингтон, ДиСи 20510-0908
2021 оны тавдугаар сарын 4-ний өдөр
| "Монгол Улс ардчилсан нийгмийг амжилттай байгуулж чадсан онцгой орон" |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |