• Өнөөдөр 2025-05-13

АН-ын бүлгийн гишүүд СЕХ-ны дотор суулт зарлалаа

2021-05-05,   610

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг СЕХ-нд бүртгүүлэхээр намын дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат тэргүүтэй УИХ-ын 10 гишүүн өнөөдөр СЕХ-нд очсон.
 
Харин энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Ардчилсан нам хоёр хүнийг нэр дэвшүүлсэн. Мөн Үндэсний аудитын газар хоёр мөрийн хөтөлбөр хүргүүлсэн. Үндсэн хуулийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн нэг намаас нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг заалтаар маргаан үүсэх шинжтэй байна. Энэ асуудлыг АН өөрөө дотооддоо шийдвэрлэхийг хүсэж байна. Бид та бүхнээс материал хүлээж авах хугацааг хойшлуулж, 18:00 цагаас та бүхнийг хүлээж байя" гэсэн юм. 
 
Иймээс УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд СЕХ-г хуулийн дагуу нэр дэвшигчийн материалыг хүлээж аван бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэн шийдэхийг шаардаж суулт зарлалаа.
 
 

АН-ын бүлгийн гишүүд СЕХ-ны дотор суулт зарлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188