• Өнөөдөр 2025-05-13

Н.АЛТАНХУЯГ: СЕХ бүртгэхгүй гэвэл бид Монголын ард түмэнд хандана

2021-05-05,   971

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид СЕХ-нд материалаа хүргүүлж байна. Тэгвэл энэ үеэр СЕХ-ноос Ардчилсан намын материалыг дотоод маргаанаа шийдвэрлэх хүртэл хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. энэ талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Улс төрийн намууд дангаараа болон хамтарч зөвхөн нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн заалт бий. Нэг намаас нэг нэр дэвшигч тодрох ёстой. Ардчилсан нам хоёр хүнийг нэр дэвшүүлсэн. Мөн Үндэсний аудитын газар хоёр мөрийн хөтөлбөр хүргүүлсэн. Үндсэн хуулийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн нэг намаас нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг заалтаар маргаан үүсэх шинжтэй байна. Энэ асуудлыг АН өөрөө дотооддоо шийдвэрлэхийг хүсэж байна. Бид та бүхнээс материал хүлээж авах хугацааг хойшлуулж, 18:00 цагаас та бүхнийг хүлээж байя" гэсэн юм.  
 
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "СЕХ танайх бол нэг нам хоёр болсон гэж худал ярьдаг байгууллага биш. МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шулуухан хэлчихье. Чи хаан болчихсон юм шиг битгий олон юм ярь. СЕХ бол УИХ-аас байгуулагддаг байгууллага.
 
Та нар МАН-ын дор орсон байна. Бид үнэхээр нэг намын дарангуйлалд орсон. АН хуваагдаагүй. Хоёр АН гэж байхгүй. АН-ыг хуваах гэж МАН жигшүүртэй үйлдэл хийсээр байна. АН-ын тамга бүртгэлтэй хэвээрээ байгаа. Иргэний бүртгэлийн ажилтан захиалгаар тамга хийж болохгүй. Тэр байцаагчийн хийсэн тамгыг түдгэлзүүлсэн. У.Хүрэлсүхийн даалгаврыг биелүүлэхээ больцгоо та нар. Нэр дэвшигчээ захиалдаг болсон байна.
 
Ард түмний сонголтыг та нар хүндэл. Бидэнд бүх бичиг цаас нь байгаа. СЕХ бүртгэхгүй гэвэл бид Монголын ард түмэнд хандана. Бүх бичиг баритан дээр ганцхан нам байна. С.Эрдэнэ гэдэг хүнийг цаанаас нь захиалсан. Чамд хойшлуулах эрх байхгүй. Би эндээс гарахгүй. 13 гишүүн орж ирээд суусан байгаа. Манай материалыг авах ёстой" гэлээ. 

Н.АЛТАНХУЯГ: СЕХ бүртгэхгүй гэвэл бид Монголын ард түмэнд хандана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-05 17:40:18
    ч.чулуунбаатар: Ардчилалын элч төлөөлөгч Н.Алтанхуягийг бүртгэхгүй байгаа нь Монголчуудыг ..иргэдийг ...сонгогчдыг хүнлэхгүй байгаа хэлбэр мөн.....Хариуцлагыг нь бүртгээгүй хүмүүс хүлээх болно шүү.....
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188