Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Ирэх долоо хоногоос гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хориог сулруулж байгааг та бүхэнд дуулгая. Улсын хэмжээнд нэг сая 138 мянган иргэн вакцины нэдүгээр тунд хамрагдсан байна. Вакцинд хамрагдаж байгаа иргэдээ дэмжих үүднээс урамшуулал дэмжлэгийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тавдугаар сарын 8-ны өдөр гэхэд Улаанбаатар хотод нэгдүгээр тунд хамрагдах ёстой иргэдийг хамруулж дуусах, зургаадугаар сардаа багтан орон нутгийн вакцинжуулалтыг дуусгах төлөвлөгөөтэй байна. Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байна.
Иймээс өнөөдрөс эхлэн дараагийн саруудад олгогдох хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзан үзнэ. Харин хоёр тун вакциндаа хамрагдсан иргэдэд урамшуулалд олгоно. Өмнө нь эдгээр иргэнд 50 мянган төгрөг хүртэлх эрүүл мэндийн багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор бэлтгэж байсан бол түүнийг нь бэлэн мөнгөөр тооцож олгохоор болсон" гэв.
| С.АМАРСАЙХАН: Ирэх долоо хоногоос хөл хориог сулруулна |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |