Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар яг одоо Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд нар мэдээлэл хийж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн гүйцэтгэл, үр дү,н чанарт суурилж, 2021 оноос Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж эхлээд байгаа. Үүнтэй холбоотой цар тахлын эсрэг эрүүл мэндийн цогц санхүүжилтийн журмыг батлаад байна. Ингэснээр ковид-19 илрүүлэх сорьц авсан, дархлаажуулалт хийж байгаа эрүүл мэндийн ажилтан, хөнгөн хэлбэрийн өвчилсөн иргэдэд дэмжлэг үзүүлнэ" гэв.
Сангийн сайд Б.Жавхлан "Сүүлийн үед вакцинжуулалтын ажилд онцгой анхаарал хандуулж байгаа. Нийслэлийн иргэд вакцинжуулалтад хамрагдах тоо эрс буурсан. Засгийн газар тавдугаар сарын эхний 15 хоногт нийт иргэдийн 60 хувиг дархлаажуулахаар төлөвлөөд байсан. Гэвч хамрагдах иргэдийн тоо буурч байгаа нь харамсалтай. Хэдий вакцин хамрагдах нь хүний эрхийн асуудал ч бид хоёр арга хэмжээ авахаар боллоо. Нэгдүгээрт, вакцин хамрагдаагүй иргэддээ албадлагын арга хэмжээ авна. Хоёрдугаарт, вакцинд хамрагдсан иргэдэд урамшууллын арга хэмжээ авна" гэлээ.
| Засгийн газар: Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөг олгоно |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |