УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр “Тэр хөрөнгө орлогын мэдүүлэг дээр байгаа Хадгаламж банкны 14 сая ам.доллароо тайлбарлахаас нааш, наад ЖДҮ-чин сайд нараа зайлуулахаас нааш шударга ёс гэдэг үгийг битгий хэрэглэ. Энийг танд зөвлөе. Наад шударга ёс гэдэг үгээ хэрэгжүүлж чадахгүй байж битгий баг өмс. Танаас гуйж байна, зөвлөж байна. Хоёулаа одоо шүүх дээр уулзана. Маш их гутаан доромжлогдлоо”
УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа “У.Хүрэлсүх гэдэг намын даргыг бид шүүмжилж болохооргүй болсон. Элдэв үгээр дарамталж, утас шөрмөсөөр залгадаг, янз бүрийг үг хэлдэг. Чи намын даргаа шүүмжлэхгүй, намын даргын нэр хүнд өндөр байгаа, харин УИХ-ын нэр хүн муу байна, УИХ-ыг тараана гэх мэтээр ярьдаг. Ийм юм яриад, ийм үйлдэл гаргаад Үндсэн хуульд харш зүйл гэдгийг л би хэлээд байгаа. Ер нь Монгол Улс хаашаа яваад байна вэ гэдгийг бид нэг бодох хэрэгтэй. Бүх юмыг хүчирхийлэл, дарангуйллын аргаар шийддэг энэ зам руу явах юм бол болохгүй ээ”
УИХ-ын гишүүн Л.Энх-амгалан “Оросын батлан хамгаалахын сайд Шойгу ирээд танк, зэвсэг өгсөн байна. Яах гэж байгаа юм бэ, энэ танк, зэвсгээр. Монгол Улсын Ерөнхий сайд нь эрх баригч намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэгт тэмцэл, бослогод уриалаад сууж байна шүү дээ. Өнөөдөр ийм хуурамч шударга ёс ярьдаг, ийм багтай Ерөнхий сайд бид нарт хэрэгтэй юм уу. Энэ хүн бол намын дарга бөгөөд Ерөнхий сайд хийх чадамжгүй хүн гэдгээ харуулж байна"

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Хөхөө өвлийн хүйтэнд бид нар хоолойгоо сөөтөл жагсаж, тэмцэж, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, намынхаа байрыг хураалгаад явж байхад У.Хүрэлсүх дарга маань алс холын Австралид далайн эрэг дээр явсан, үнэн. Ингээд дуудаж авчраад Шадар сайд болгосон, бас үнэн. Дахиад Шадар сайд болгосон, энэ үнэ. Гэтэл одоо намын нөхөд нь өөрийг нь шүүмжилсний төлөө, шударга ёс шаардсаны төлөө, намын дотоод ардчиллыг бий болгосны төлөө намаас хөөж байгаа юм байна. Намаа дахиад хоёр хагаллаа”
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “МАН-ын сүүлийн 12 жилийн мөрөөдөл нь Ерөнхийлөгчтэй болох юм гэсэн. 100 жилийн ойгоороо У.Хүрэлсүх гэдэг хүнийг Ерөнхийлөгч болгох гээд их үзэж байх шиг байна. Ингэхийн тулд цагаан байран дээрээ төрийн бүх эрх мэдлийг аваачих замаар л асуудлыг шийдэж байна л даа”
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Х.Баттулга гэдэг хүнийг л цэц дээр унагаахын тулд л араа шүдээ хүртэл зэвсэглээд, хууль номоо уландаа гишгээд, ямар муухай юм бэ. Би үнэхээр санаа зовж байна. Ингэж болохгүй, энэ чинь монголын төр болохоос Монгол ардын нам биш. Би дахин дахин сануулж байгаа шүү. Монголын ард түмэн МАН-ыг бүгдээрээ дэмжээгүй шүү. Их солиорч яривал 50 хувь нь ч дэмжээгүй шүү.
| Д.ХАЯНХЯРВАА: У.ХҮРЭЛСҮХ НЭГ ХҮНИЙ ДАРАНГУЙЛАЛ ТОГТООХООР УЛАЙРЧ БАЙНА |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |