УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ж.Сүхбаатар, Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан, Ц.Туваан нар “Өгөх өдөр хөдөлгөөн” төрийн бус байгууллагынхантай хамтран “Эмч, эмнэлгийн ажилтнуудад баярлалаа” аяныг эхлүүлсэн байна.
Мэдээллийн эхэнд УИХ-ын Д.Өнөрболор, өнгөрсөн жил гаруйн хугацаанд коронавируст халдвар цар тахлын амаргүй нөхцөлд эмч, эмнэлгийн ажилтнууд асар их ачаалалтай, амрах завгүй ажиллаж байгаа ч, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ажил үүргээ нэр төртэй биелүүлж байгаад талархлаа илэрхийлж, УИХ-ын гишүүдээс санаачлан эхлүүлсэн уг аяныг бизнес эрхлэгчид талархан дэмжиж байгааг онцолсон.
Тэрбээр “Enica Organic Impex” компани эхний ээлжинд олон улсын стандартыг хангасан 28 мянган ширхэг 11 төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг цар тахалтай тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад өнөөдрөөс эхлэн нийлүүлэхээр болсныг тодотголоо. Уг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд нь Монгол орны хөрсөнд ургуулсан чацарганыг экспортолж хийсэн “Чацарганын үрийн тос”-ноос эхлээд байгалийн гаралтай органик түүхий эдээр хийсэн гэдгийг тодотгосон юм.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “ Халдварт цар тахал орон нутагт хүртэл хүндэрч байгаа энэ цаг үед эмч, эмнэлгийн ажилтнууд ядарч туйлдан, хүнд нөхцөлд ажиллаж байгааг тодотгоод монголчууд бид бие биедээ байгаагаа хуваалцан, сэтгэлийн дэм өгөн, гар сунган тусалж байж энэ аюулт тахлыг даван туулна гэдгийг онцолсон байна. Мөн УИХ-ы гишүүн Ц.Туваан “Амаргүй цаг үе, хүнд нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынханд үл шантрахыг хүсээд, төрийн байгууллага, иргэд эмч, эмнэлгийн ажилтнуудыг ойлгож, үүрэгт ажилд нь саад болохгүй, хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ вакцинжуулалтдаа идэвхтэй хандахыг уриаллаа.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| УИХ-ын гишүүд “Эмч, эмнэлгийн ажилтнуудад баярлалаа” аяныг эхлүүлжээ |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |