• Өнөөдөр 2025-05-13

Н.Алтанхуяг Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ

2021-05-02,   623

Парламентад суудалтай намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулж, Үндэсний аудитын газарт Ерөнхийлөгчид нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөрийг хүргүүлэх хуулийн заалтай. Тэгвэл дөнгөж сая О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намаас нэр дэвшихээр болсон Н.Алтанхуяг мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ.
 
Түүнчлэн С.Эрдэнэ мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгсөн байна. Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат "Бид мөрийн хөтөлбөрийг хүлээж авахад татгалзах эрхзүйн үндэслэл байхгүй. Тиймээс бид материалыг нь хүлээж авна. Харин аудит хийх явцдаа алинд нь аудитын дүгнэлт гаргах вэ гэдгээ дээд шүүхийн лавлагааг үндэслэн үндэслэнэ. Өнөөдөр амралтын өдөр учраас бид маргааш Дээд шүүхэд хандана" гэсэн юм.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Ямартай ч бид материалаа хүлээлгэж өглөө. Шаардлагатай бол манай хуульчидтай хамтарч ажиллаж болно. Дээд шүүхэд та бүхэн хүсэлтэй өг. Гол нь жонхууруулахгүй шүү. Би тодорхой санал хэлмээр байна. Маргааш хоёр намыг тамгаа аваад ир гэж хэл. Тамга нь эрхзүйн хувьд аль хүчинтэй вэ гэдгийг шийд" гэлээ.

Н.Алтанхуяг Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188