• Өнөөдөр 2025-11-12

"Зөв ХҮН электорат" эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Энхбат нэр дэвшихээр болжээ

2021-05-02,   731

УИХ-д нэг суудалтай "Зөв ХҮН электорат" эвслийн хувьд "Ерөнхийлөгчөө захиалъя" цахим санал асуулгыг багагүй хугацаанд явуулж, хамгийн олон санал авсан эрхмүүдэд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх саналыг тавиад байгаагаа ХҮН-ын дарга Т.Доржханд мэдэгдсэн.
 
Тухайлбал, олон нийтээс нийтлэлч Б.Батбаяр, эдийн засагч Д.Жаргалсайхан, эмч Б.Болдсайхан, Датаком компанийн үүсгэн байгуулагч Д.Энхбат нар хамгийн олон санал авсан учраас  ХҮН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших саналыг тавьсан гэдгээ мэдэгдсэн. Эдгээрээс эдийн засагч Д.Жаргалсайхан нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлээд байсан юм. 
 
"Зөв ХҮН электорат" эвслийн Удирдах зөвлөл хуралдаж, Хөдөлмөрийн Үндэсний намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ эцэслэн тодрууллаа. Д.Энхбатыг ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болжээ.

"Зөв ХҮН электорат" эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Энхбат нэр дэвшихээр болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188