• Өнөөдөр 2025-11-12

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг баталгаажуулах ҮБХ-ны хурал болж байна

2021-05-02,   734

Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах дотоод сонгуулийн санал асуулга өчигдөр буюу 2021.05.01-ний өглөөний 09:00-18:00 хооронд болсон. Тус намаас Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнийг сонгох нийт гишүүдийн санал асуулгад 81.06% буюу 43,994 санал авсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг ҮБХ-ны хуралд хэлэлцүүлэхээр намын дарга О.Цогтгэрэл танилцууллаа.
 
Хуульд заасны дагуу төлөөллийн төв байгууллага болох ҮБХ-ны гишүүд нууц санал хураалтаар нэр дэвшигчийг эцэслэн тодруулах юм байна. Үүний дараа өнөөдөрт багтаан Ардчилсан намын их хурлаар нэр дэвшигчийг ёсчлон батах аж.

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг баталгаажуулах ҮБХ-ны хурал болж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188