• Өнөөдөр 2025-05-13

Д.Энхбат ХҮН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдлээ

2021-05-02,   523

УИХ-д суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах үйл ажиллагаа тавдугаар сарын 2-ны 00.00 цаг гэхэд дуусна. Намууд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг тавдугаар сарын 5-ны дотор СЕХ-нд хүргүүлэх хуулийн заалттай .
 
УИХ-д нэг суудалтай ХҮН-ын хувьд "Ерөнхийлөгчөө захиалъя" цахим санал асуулгыг багагүй хугацаанд явуулж, хамгийн олон санал авсан эрхмүүдэд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх саналыг тавиад байгаагаа ХҮН-ын дарга Т.Доржханд мэдэгдсэн. Тухайлбал, олон нийтээс нийтлэлч Б.Батбаяр, эдийн засагч Д.Жаргалсайхан, эмч Б.Болдсайхан, Датаком компанийн үүсгэн байгуулагч Д.Энхбат нар хамгийн олон санал авсан учраас  ХҮН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших саналыг тавьсан гэдгээ мэдэгдсэн. Эдгээрээс эдийн засагч Д.Жаргалсайхан нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлээд байсан юм. Харин Б.Болдсайхан эмч "Санал тавьсан нь үнэн, гэхдээ одоо шууд тийм, үгүй гээд шийдэх боломжгүй, бодож үзнэ" гэдгээ илэрхийлсэн юм. 
 
Тэгвэл дөнгөж сая Датаком компанийн үүсгэн байгууллагч Д.Энхбат өөрийн твиттер хаягаар дамжуулан ХҮН-ын саналыг хүлээн авч, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр урьд нь УИХ-ын гишүүнээр сонгогдож, Ногоон намын даргаар ажиллаж байсан юм. Түүнийг олон нийт "Нээлттэй нийгэм форум" эдийн засгийн нэвтрүүлгээр нь илүүтэй мэдэх билээ.

Д.Энхбат ХҮН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188