• Өнөөдөр 2025-05-13

Х.ТЭМҮҮЖИН: Дүрмийн бусаар зохион байгуулж буй сунгаанаас би нэрээ татаж байна

2021-05-01,   623

АН-ын Дотоод сонгуулийн хорооноос мэдээлэл хийх үеэрээ "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах, санал авах журмаар бүртгэл хийсэн. Бүртгэлээр дөрвөн хүн материал ирүүлсэн. Тодруулбал, С.Ганбаатар, Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг, Д.Ганбат нараас Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ нууц санал хураалтаар тодруулна" гэсэн.
 
Тэгвэл АН-ын гишүүн Х.Тэмүүжин нэрээ татаж авч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр "Дүрмийн бусаар зохион байгуулж буй сунгаанаас АН-ын гишүүн Х.Тэмүүжин би нэрээ татаж байна. Дотроо дүрмээ мөрдөж чаддаггүй хүмүүс гаднаа хуулиар улс орон авч явж чадахгүй" гэжээ..

Х.ТЭМҮҮЖИН: Дүрмийн бусаар зохион байгуулж буй сунгаанаас би нэрээ татаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-01 19:08:17
    Zochin: Temuujin bol harh
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-01 16:29:52
    Ха ха: Буруу газраа бүртгүүлсэн бус уу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188