• Өнөөдөр 2025-08-15

Н.АЛТАНХУЯГ: Шударга ёс тогтоохын төлөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо

2021-04-30,   506

 
Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ бүртгэж эхэлсэн. Тэгвэл И.Мөнхжаргал даргатай АН-ын Дотоод сонгуулийн хороонд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ хүлээлгэн өглөө.
 
Тэрбээр “Шударга бус зүйлтэй тэмцэхээр би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна. Би Х.Баттулга гэдэг хүнийг дахин нэр дэвшинэ гэдэгт итгэлтэй байсан. МАН-ын 65 гишүүний баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг монголын төрд хэрэгтэй юм байна гэдгийг нь батламжилсан хүн.
 
Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшихгүй гээд цэг тавьчихлаа. МАН-ынхан өрсөлдөж болох хүнийг замаасаа зайлууллаа. Тиймээс би шударга ёсны хонгилын эсрэг тэмцэхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргалаа. Хонгилын түлхүүрийг нэг хүний гараас аваад нэг намд өгнө гэж бодоо ч үгүй. Байгалийн баялагийг 30 гэр бүлд биш гурван сая монголчуудад өгөхийн тулд өөрөө орж үзэлцэх хэрэгтэй гэж бодлоо. 
 
Ардчилсан намын даргаар зургаан жил ажиллаж, таван удаагийн сонгуульд ялалт  байсан хүний хувьд нэр дэвшиж байна.
 

Н.АЛТАНХУЯГ: Шударга ёс тогтоохын төлөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188