• Өнөөдөр 2025-05-15

С.ГАНБААТАР: АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдлээ

2021-04-30,   581

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ бүртгэж эхэлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр Дотоод сонгуулийн хороонд хүсэлтээ хүргүүллээ. Тэрбээр өчигдөр МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. 

Улмаар О.Цогтгэрэл даргатай АН-д элсэж буйгаа илэрхийлсэн билээ. Харин АН-ын дарга асан С.Эрдэнэ С.Ганбаатарыг намдаа бүртгээгүй хэмээн байр сууриа илэрхийлээд буй. Ямартай ч С.Ганбаатар И.Мөнхжаргал даргатай АН-ын дотоод сонгуулийн хороонд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ хүлээлгэн өгсөн юм.

С.ГАНБААТАР: АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188