• Өнөөдөр 2025-05-15

УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

2021-04-29,   473

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Ерөнхийлөгч өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг сонгуульд дахин нэр дэвших эрхгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд хориг тавьсан юм.
 
Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа 17.00 цагт дуусав. Тиймээс чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн санал хураалт явууллаа. Санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзэв.

УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188