МАН, МАХН нэгдэж буйгаа өнгөрсөн мягмар гарагт албан ёсоор зарласан. Тодруулбал, тус хоёр нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэж оролцоно гэдгээ мэдэгдээд буй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Ганбаатар намынхаа гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн. Тэрбээр "2021 оны дөрөвдүгээр сарын 19-нд МАН, МАХН хоёр нэгдэж, хурлаа хийж байгаа. Энэ хоёр намын хуралд би хүндэтгэлтэй хандаж байгаа. Сайнхүү овогтой Ганбаатар миний бие 2017 оны тавдугаар сарын 16-нд МАХН-д элссэн. Ингээд Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс өнөөдөр татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна. Эрх баригчдтай хамтарч тэмцэж, ганцаардаж байхад хань болж байсан МАХН-ын журмын нөхөд удирдлага хамт олондоо сайн сайхныг хүсэж байна. Монголын баялгийг идэж байгаа эрх баригчдтай би нэгдэх боломжгүй учраас ийм шийдвэр гаргаж байна. УИХ дээр Эрдэнэтийн ард түмнийхээ дуу хоолойг хүргэх болно. Парламентад байгаа МАН-ын 62 суудлыг 63 болгох гэж Эрдэнэтийн ард түмэн надад санал өгөөгүй" гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр МАХН-аас татгалзсан С.Ганбаатар АН-д элсэж байгаа аж. Тэрбээр энэ талаараа "Бүлэглэл, уул уурхайн тонуулчид эх барьж байна. Үүнийг зогсоохгүй бол Монгол Улс хүнд байдалд орох нь. Миний хувьд энэ асуудалтай 17 жил тэмцэж ирлээ. Монголын ард түмэн дэмжиж, сайн тэмцэгч гэж урам хайрладаг. Одоо сайн тэмцэгч бус, сайн ялагч байх хэрэгтэй. Ингэхийн тулд хамтарч ажиллах хэрэгтэй. Ийм учраас би АН-д элсэх сонголт хийлээ" гэв.
| УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ардчилсан намд элсэв |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |