МАН, МАХН нэгдэж буйгаа өнгөрсөн мягмар гарагт албан ёсоор зарласан. Тодруулбал, тус хоёр нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэж оролцоно гэдгээ мэдэгдээд буй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Ганбаатар намынхаа гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар "2021 оны дөрөвдүгээр сарын 19-нд МАН, МАХН хоёр нэгдэж, хурлаа хийж байгаа. Энэ хоёр намын хуралд би хүндэтгэлтэй хандаж байгаа. Сайнхүү овогтой Ганбаатар миний бие 2017 оны тавдугаар сарын 16-нд МАХН-д элссэн.
Ингээд Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс өнөөдөр татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна. Эрх баригчдтай хамтарч тэмцэж, ганцаардаж байхад хань болж байсан МАХН-ын журмын нөхөд удирдлага хамт олондоо сайн сайхныг хүсэж байна. Монголын баялгийг идэж байгаа эрх баригчдтай би нэгдэх боломжгүй учраас ийм шийдвэр гаргаж байна. УИХ дээр Эрдэнэтийн ард түмнийхээ дуу хоолойг хүргэх болно. Парламентад байгаа МАН-ын 62 суудлыг 63 болгох гэж Эрдэнэтийн ард түмэн надад санал өгөөгүй" гэлээ.
С.ГАНБААТАР: МАХН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж байна |
|
2025-05-15 14:47:32
2025-05-15 13:47:21
2025-05-15 13:10:52
2025-05-15 12:50:56
2025-05-15 12:48:43
2025-05-15 12:46:52
2025-05-15 12:41:37
2025-05-15 12:37:58
2025-05-15 12:36:33
2025-05-15 12:33:45
2025-05-15 12:27:23
2025-05-15 11:48:50
2025-05-15 11:32:23
2025-05-15 10:59:09
2025-05-15 10:36:18
2025-05-15 10:14:08
2025-05-15 09:50:20
2025-05-15 09:42:24
2025-05-15 09:07:21
2025-05-15 08:12:25
2025-05-15 07:21:48
2025-05-15 07:00:31
2025-05-15 07:00:03
2025-05-15 07:00:00
2025-05-14 16:18:03
2025-05-14 15:40:11
2025-05-14 15:20:14
2025-05-14 14:22:52
2025-05-14 13:52:23
2025-05-14 13:47:24
2025-05-14 13:39:54
2025-05-14 12:52:54
2025-05-14 12:06:28
2025-05-14 10:37:23
2025-05-14 10:22:52
2025-05-14 09:22:32
2025-05-14 07:00:00
2025-05-14 07:00:00
2025-05-14 07:00:00
2025-05-14 07:00:00
2025-05-14 07:00:00
2025-05-14 05:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |