АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ маргаашаас бүртгэнэ
Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 30-нд тус нам Ерөнxийлөгчид нэр дэвшигчийг тодруулаx бөгөөд санал хураалтыг цаxимаар явуулахаар болжээ. Энэ талаа тус намын Додоод сонгуулийн хорооны дарга X.Алтанхуяг "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахаар зохион байгуулалтын ажлыг хангаж байна. Дөрөвдүгээр сарын 30-нд Ерөнxийлөгчид нэр дэвшигчдийн бүртгэлийг 09.00-15.00 цаг хүртэл явна. Харин санал хураалт тавдугаар сарын 1-ний өглөө 09.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл болно гэлээ.
АН-ын дэд дарга Ц.Оюундарь "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа маргааш эхэлнэ. Одоогоор нэр дэвшихээ олон нийтэд илэрхийлсэн хоёр хүн байна. Маргааш бүртгэл дууссаны дараа 15.00-16.00 цагийн хооронд Дотоод сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалтай танилцаж, дүгнэлтээ гаргана. 16.00 цагаас нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулаад, 17.20 цагаас халз мэтгэлцээн зохион байгуулна. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ олон нийтэд зарласан хоёр хүн бий. Бусад нэр дэвшигчдийн хувьд маргааш тодорхой болно. Тавдугаар сарын 1-нд дотоодын сонгууль явагдаж, нийт 140 мянган гишүүн нэр дэвшигчийг тодруулна" гэлээ.
Мөн энэ үеэр АН-ын нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр Улсын дээд шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар тайлбар хийсэн юм. Тэрбээр "Улсын дээд шүүхийн хуралдаанаар хоёр талын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Миний ойлгож байгаагаар үндэслэл нь Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу улс төрийн намын дотоод болон маргаантай асуудалд оролцохгүй гэсэн зарчим барьсан. Бид энэ асуудлаар шүүхэд хандах хууль зүйн гаргалаа бий. АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэсэн буруу ойлголт яваад байна. АН УИХ-д суудалтай, бүлэгтэй. Өнөөдөр хуучин намын даргын өмнөх бүртгэл хууль зүйн хувьд хүчинтэй байгаа. Хэрэв шинэ дарга бүртгэгдсэн бол хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн намын гэрчилгээ дээр шинээр бичилт хийж, мэдээллийг нь өөрчлөх байсан. Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг нь төрийн сонгууль. Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу явагдана. Түүнээс биш АН-ын дотоод асуудал дүрмээр зохицуулагдана. АН-ын дотоод маргаантай холбоотойгоор Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэсэн буруу ойлголт байна" гэсэн юм
Ч.ӨНӨРБАЯР: АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэсэн буруу ойлголт байна |
|