• Өнөөдөр 2025-05-15

Засгийн газрын хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлыг хэлэлцэж байна

2021-04-28,   669

Засгийн газрын 2021 оны  дөрөвдүгээр сарын 28-ны хуралдаанаар Коронавируст цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар танилцуулав. 
 
2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 744564 хүн (зорилтот бүлгийн 36 хувь) вакцины нэгдүгээр, 262466 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна. Нийслэлд 592362 хүн нэгдүгээр тунд, 253321 хүн хоёрдугаар тунд хамрагджээ. 
 
Засгийн газраас нийслэлийн насанд хүрсэн иргэд буюу зорилтот бүлгийг бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулж дуусгах үүргийг Улсын болон Нийслэлийн онцгой комисст өгөв.
 
Өөрөөр хэлбэл 2021 оны дөрөвдүгээр сарын 28-наас 2021 оны тавдугаар сарын 08-ныг дуустал нийслэлийн 18 ба түүнээс дээш насныхан буюу зорилтот бүлгийн 1.1 сая иргэнийг "Ковид-19"-ын эсрэг вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулах юм. 
 
Дархлаажуулалтыг ачаалал, хүндрэл үүсгэхгүй зохион байгуулахыг Улсын болон Нийслэлийн онцгой комисст даалгалаа.  Мөн иргэдийг дархлаажуулах үед халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байхыг анхааруулав.
 
Нэгдүгээр тунгаас гадна хоёрдугаар тундаа хамрагдах иргэдийг мөн хуваарийн дагуу давхар дархлаажуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
 
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. 

Засгийн газрын хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлыг хэлэлцэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188