• Өнөөдөр 2025-05-12

Ардчилсан намын даргыг бүртгэх эсэхийг маргааш шийднэ

2021-04-26,   463

Улс төрийн томоохон хүчин гэгдэх Ардчилсан нам УИХ-ын ээлжит сонгуулийн дараагаас хоёр намын даргатай болж, тамга тэмдэг нь ч хоёр болсон. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн дараа намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ намын даргын тамга тэмдгээ намын дэд дарга Ц.Туваанд хүлээлгэн өгсөн. 
Гэвч тэрбээр Ц.Тувааныг намын даргын түр орлон гүйцэтгэгчийн үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа намын дүрэмд заагаагүй үйл ажиллагаа явуулсан хэмээгээд Ц.Туваанд хүлээлгэн өгсөн намын тамга тэмдгээ УБЕГ-т хандан хүчингүй болгоод буй. Харин үүнийг нь намын даргын орлон гүйцэтгэгч Ц.Туваан хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, өнөөдрийг хүртэл энэ маргаан эцэслэгдээгүй байгаа юм. 
Улмаар намын даргын сонгуулийг цахим болон цаасан хэлбэрээр хоёр хэсэг явуулж хоёр намын дарга тодруулаад байгаа билээ. Ц.Тувааны талын буюу цаасан сонгуульд  70 мянган гишүүн санал өгснөөс О.Цогтгэрэл 55 хувийн саналаар илүүрхсэн. Харин АН-ын дарга асан С.Эрдэнийн талын зохион байгуулсан цахим сонгуульд 30 гаруй мянган гишүүн  санал өгсөн бөгөөд хамгийн олон саналыг НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат авсан.  Хоёр дарга сонгоод буй энэ маргааныг Улсын дээд шүүх маргааш эцэслэнэ. М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэнийг нь Ардчилсан намын даргаар батлах вэ гэдэг нь олны анхаарал татсан хэвээр байна.
Б.БАДРАЛ

Ардчилсан намын даргыг бүртгэх эсэхийг маргааш шийднэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-26 14:40:43
    zoshin: ХАЛБАГААР АРХИ УУЖ ХАШЛАГА МӨРГӨДӨГ СОГТУУ " НИСДЭГ ПҮЖЭЭ" Г ДЭВШҮҮЛЭЭЧ ..
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188