• Өнөөдөр 2025-05-15

Л.БАТТӨР: Гурван иргэний сорьцоос мутаци хувилбар илэрсэн

2021-04-23,   656

          Манай улсад коронавирусийн мутаци хувилбар Турк улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн тухай Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр тайлбар хийлээ. 
 
Тэрбээр "Мутаци хувилбарын тухайд манай гурван эмч Япон улсад 20 орчим сорьц дээр нарийн судалгаа хийж байгаа. Бид цаг хугацаа хэмнэх үүднээс 33 сорьцыг PCR шинжилгээнд суурилсан туршилтад хамруулж үзэхэд гурван иргэний сорьцод Английн мутаци илэрсэн. Тухайн гурван иргэн нь 10 хоногийн өмнө Турк улсаас тусгай нислэгээр ирсэн. Одоо ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. 
 

Түүнчлэн хүн амын дунд судалгаа хийхэд хоёр хүнээс энэ төрлийн мутаци хувилбар илэрсэн. Нэг гэр бүлийн хоёр хүн байгаа. Гэхдээ мутаци хувилбар нийт хүн амын дунд тархсан гэж шууд хэлэх боломжгүй байна. Манай эмч нарын туршилт дууссаны дараа тодорхой хариулт өгөх боломжтой болно. 

 
Энэ төрлийн мутаци хувилбар тархсан бол халдварын тоо огцом өсөх, нас баралт хурдсах тал бий. Гэхдээ мутаци хувилбар нийт дунд тархсан байлаа гэхэд халдвар хамгааллын дэглэм яг адилхан. Хэрвээ халдвар хамгааллын дэглэмээ барьж чадвал халдвар авахгүй байх боломжтой гэсэн үг. Мутацид орсон хувилбарт вакцин үйлчлэхгүй гэдэг судалгаа байхгүй" гэлээ.   
 

Л.БАТТӨР: Гурван иргэний сорьцоос мутаци хувилбар илэрсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188