Ерөнхийлөгч Х.Баттулгад одоо МАН-ыг тараах захирамжийнхаа шийдвэрийг хүлээхээс өөр чухал ажил байхгүй. МАН-ынхан түүнийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хөдөлгөхгүй “барьж” ирснээсээ хэд дахин илүү чангаар “барьчихаад” байгаа энэ цаг үед монголчууд Монгол Улсад хууль хэрхэн үйлчилдэг, хэрэгждэгийг харахаас өөр сонголтгүй болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх найз нь мэтээр дэргэд нь байх хугацаандаа Ерөнхийлөгчийн хийе гэсэн бүхнийх нь хүчийг сулруулж, анхаарлыг сарниулсаар гартаа бүгдийг атгангуутаа нэг л өдөр Х.Баттулгад нуруугаа харуулсныг Монгол даяараа харсан цаг саяхан. “Хамтдаа бүгдийг хийнэ” гэлцэж явсан нөхөр нь хаяж одсоноос хойших цаг хугацаа Ерөнхийлөгчид бүх зүйл хаалттай болсныг ч олон түмэн ялгаж салгаж буй биз ээ. Олон зүйлд, хэтэрсэн аягуудад нь чимээгүй байж ирсэн Ерөнхийлөгч энэ өдрүүдэд тэвдэж, сүүлчийн “сум”-уудаа сугалж буйг ч улс төрийн хүрээнийхэн хэлж буй. Үүний нэг нь МАН-ыг тараах үндэслэлүүдийг Дээд шүүхэд гаргаж өгсөн явдал билээ.
Тэрбээр энэ сарын 19-нд дээрх захирамжаа танилцуулж “Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн эсрэг, хуульт ёсыг устгасан, Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлж, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан. Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн зэрэг Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болсон тул Монгол ардын намыг тараах нөхцөл бүрдсэнийг тогтоон захирамжилсугай” хэмээсэн. Түүнийг ийм захирамж гаргах гэж буйг мэдсэн МАН-ынхан сошиал тролл баг хэдэн өдөр бэлтгэн, захирамжаа танилцуулахтай нь зэрэгцэн сааруулах ажиллагаа хийсэн гэх мэдээлэл ч бий. Ингээд зогсохгүй нэр бүхий нийтлэлч, твиттер, фэйсбүүкийн олон дагагчтай хүмүүсийг “Захирамжийг нь хэн ч тоохооргүй болтол нь сэвээдэх” гэж хөлсөлсөн тухай яриа ч хаа сайгүй явж буй. Өөрөөр хэлбэл, сошиал дахь хандлагыг Ерөнхийлөгчийн мэдэгдлийн эсрэг болгох кампанит ажлыг хэдэн өдрийн өмнөөс бэлтгэсэн гэх. Ингээд зогсохгүй хэвлэлүүдээр дээрх захирамжийг үгүйсгэсэн өнгө аяс бүхий ярилцлагуудыг хуульчид төдийгүй улс төр судлаачид, улстөрчдөөр ээлж дараалан яриулсаар байлаа. Иймд Ерөнхийлөгч өчигдөр дахин мэдэгдэл хийж, дээрх захирамжаа хууль зүйн үндэслэлтэй, энэ байр суурь дээрээ бат зогсоно гэдгээ илэрхийлж байлаа. Угтаа бол түүний Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших үү, үгүй юү гэдгийг нь шийдэх эцсийн найдвар нь Дээд шүүх юм.
Ерөнхийлөгч “Дээд шүүхийнхэнтэй уулзаж, асуудлыг үнэн зөв шийдэж өгөөрэй” гэж хэлэхийн тулд ийм эгзэгтэй цагаар тийш нэрээ гарздан гарздан очихгүй байсан биз ээ.
Тэр ч үүднээс тэрбээр Улсын дээд шүүхэд өнөөдөр өөрийн биеэр очиж, шүүгчидтэй уулзах тов гаргаад буй. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүлэхгүй гэж улайрч буй хүмүүст “Тэр Дээд шүүхэд, Дээд шүүхийн шүүгчдэд нөлөөлөхөөр очиж байна” гэх бэлэн амны зугаа бэлдэж өгч буй ч түүний хувьд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд хүрч очих тун чухал ажлынх нь нэг яах аргагүй мөн билээ. Учир нь, өнгөрсөн хугацаанд “Дээд шүүх төдийгүй хууль, хяналтын бүх л байгууллагыг Ерөнхийлөгч гартаа авчихаад дургүй хүргэсэн бүхнээ шорон руу илгээж, ял өгч байна” гэх мэдээллийг МАН төдийгүй бусад намынхан хангалттай цацаж ирсэн. Энэ үнэн байсан бол Ерөнхийлөгч “Дээд шүүхийнхэнтэй уулзаж, асуудлыг үнэн зөв шийдэж өгөөрэй” гэж хэлэхийн тулд ийм эгзэгтэй цагаар тийш нэрээ гарздан гарздан очихгүй байсан биз ээ. Үнэхээр л Дээд шүүхээс нь эхлээд хууль, хяналтынхныг гартаа атгачихсан байсан бол ганц утас цохиод л дээрх захирамжийнхаа хариуг олон нийтэд зарлах ёстой. Гэвч тэр тэгсэнгүй...
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү, өнгөрсөн хугацаанд найз нөхөр, дарга, цэрэг гэж явсан нөхдийнхөө “гарт” очих уу гэдгийг шийдэх өдөр
Юутай ч өнөөдөр бол Ерөнхийлөгчийн хувьд тун чухал өдөр. Түүнийг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү, өнгөрсөн хугацаанд найз нөхөр, дарга, цэрэг гэж явсан нөхдийнхөө “гарт” очих уу гэдгийг шийдэх өдөр. Хэрвээ тэр Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүй болбол түүнийг буруутгахаар, болж өгвөл Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оймсыг гозолзуулаад ачиж байсан шиг үйл явдал өрнүүлэхээр гар нь загатнан зэхэж буй хүн олон бий биз ээ. Тийн зэхэгчдийн хувьд ч тун чухал өдөр нь өнөөдөр. Тэгээд дээр нь Монголд шударга ёс, хууль, дүрэм, журам цаасан дээр бичигдсэн шигээ үйлчилдэг эсэхийг цэгнэх, жинлэх, Дээд шүүхийн шүүгчид хуулиа сахидаг эсэхийг харах бодит үйл явдал өрнөнө.
| ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НАЙДВАР ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР |
|
Ш.БАДАРЧ:Л.Түдэв хэмээх агуу хүний дэргэд байна гэдэг миний ХАМГИЙН ТОМ АЛБАН ТУШААЛ байлаа
2026-05-23 07:05:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-05-23 07:00:44
“ГАЛЗУУ ЮРА”
2026-05-23 07:00:03
ДАРААГИЙН ХОТЫН ДАРГЫН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ АЖЛУУД
2026-05-23 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-23 07:00:00
ӨМГӨӨЛӨГЧ Д.ЦЭНД-АЮУШ: СЭТГҮҮЛЧИЙН ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ 23-ХАН НАСТАЙ ЭМЭГТЭЙ “ДОХ”-ТОЙ ХЭМЭЭН ГҮТГЭГДЭН НӨХӨРТӨӨ ЗОДУУЛЖ, АМИА АЛДСАН ДАА, ХӨӨРХИЙ
2026-05-23 07:00:00
Будапешт хотноо олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо
2026-05-22 16:02:59
Чөлөөт бөхийн залуучуудын шигшээ баг “U23” Азийн аваргыг зорилоо
2026-05-22 13:31:26
Хүндийн өргөлтийн Азийн аварга өндөрлөв
2026-05-22 10:56:41
Хууль бусаар эм бэлдмэл зарсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлэлээ
2026-05-22 10:43:11
2026-05-22 10:25:56
2026-05-22 10:08:01
МАН АН-ЫНХНЫГ ЗОДОЛДУУЛСААР Л БАЙНА
2026-05-22 08:23:30
Чөлөөтийн “Улаанбаатар опен” дэлхийн чансааны оноо олгоно
2026-05-22 08:16:59
А. Даваабаатар “Russian Judo Tour”-аас хүрэл медаль хүртжээ
2026-05-22 07:30:00
“УЛААНБААТАР-2026” таеквондо-гийн Азийн аваргын нээлт боллоо
2026-05-22 07:20:00
Монгол Улсын туршлагыг “ЮНЕСКО”-д танилцуулав
2026-05-22 07:10:00
Ш.ХҮСЛЭН: ХҮҮХЭД НАСНЫ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ, “MISS MONGOLIA-2026” ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН МИСС БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-05-22 07:00:52
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-05-22 07:00:00
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ С.АНХБАЯРЫН ДҮҮГЭЭ ЗААЗУУРДСАН ХЭРГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
2026-05-22 07:00:00
ЖҮДОГООС ЧӨЛӨӨТ БӨХ РҮҮ ШИЛЖСЭН ГАВЬЯАТ
2026-05-22 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-05-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |