• Өнөөдөр 2025-05-15

УИХ: Одоогийн болон өмнөх Ерөнхийлөгчийг нэр дэвших эрхгүй гэж үзлээ

2021-04-22,   562

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй зургаан саналаар санал хураалт явууллаа.
 
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдэг дүгнэлт гаргасан. Холбогдох Байнгын хороодоор уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй гэж үзээд байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг баталъя гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 82.4 хувь нь дэмжлээ.
 
Ингэснээр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй болов. Өнөөдрийн хэлэлцэх асуудал дууссан тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

УИХ: Одоогийн болон өмнөх Ерөнхийлөгчийг нэр дэвших эрхгүй гэж үзлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188