Анх-Отгоноор эхэлж айдаст автуулсан Ковидын халдвар өдгөө 22 мянгыг давж өдөр бүр эрдэнэт хүний алтан амь эрсдэж, хөдөө орон нутагт бүрэн тархсан хэдий ч монголын төр засаг арга, ухаан сийлж, гарц гаргалгаа одоог хүртэл олоогүй л байна. Гуравхан сая хүн амтай цөөхөн монголчуудын хувьд өдөрт 1000 давсан халдвар илэрч, нас баралт өсөж байгаа нь аюулын харангыг дэлдсээр. Аж ахуйн нэгж, иргэд бид гурван удаа тогтоосон хөл хориог дүрэм, журмынх дагуу халдвар, хамгааллын дэглэмээ сайтар мөрдсөөр тэсэж давсан билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл цар тахлыг цурманд оруулж, хумьж чадахгүй байгаа нь хэний буруу вэ. Олон удаагийн бодлогогүй шийдвэрийн дараа ганц нааштай мэдээ сонсогдож ирэх зун гэхэд насанд хүрсэн иргэн бүрээ дархлаажуулалтад хамруулна хэмээн том дуугарсан эрх баригчдын хариуцлагыг хаанаас нэхэх вэ. Уг нь Улаанбаатар хот 1.5 сая хүн амтай, эндээс вакцин хийлгэх насны иргэд ч цөөн. Гэтэл мөд удахгүй вакцинд хамруулна хэмээн мад тавьсан төр засаг хөл хорионы цаана нам гүмхэн.
Эрх баригчдын шинэ амлалтаар тавдугаар сарын 1 гэхэд вакциныхаа хоёр дахь тунд хамрагдаж зургаадугаар сар гэхэд хоёр сая иргэнээ дархлаажуулсан байх учиртай. Гэвч хөл хорионы эдгээр өдрүүдэд “хий эргэж” Ковидгүй зуныг хүлээсэн иргэд амны хаалтандаа түүртэн байна. Учир нь, дөрөвдүгээр сарын 9,10-ны өдрүүдэд урд хөршөөс ирэх ёстой байсан Вероселл вакцины татан авалтад асуудал үүссэн юм. Дарга нар үүнийгээ биднээс шалтгаалаагүй гэж мэдэгдсэн ч асуудлын гогцоо хаана байгааг өдий хүртэл тайлбарлаагүй л байна. Шинэ ерөнхий сайд маань ажил албатайгаа танилцах уулзалтууд хийж, иргэдээ асуудалгүй вакцинд хамруулах зорилт тавин ажиллаж байсан ч учир битүүлэг шалтгаанаар бүх ажил нь зогсолтод орлоо. Одоо бид яах вэ, Хаанаас аврал ирэх вэ, Хэнд дахин итгэх вэ ??? Яагаад....
Монголчуудын эдийн засгийн өгөөжтэй гол улирал нь хавар, зун байдаг. Гэтэл эргэлтэд орж байх учиртай бараа таваар, мөнгөний урсгалууд яг л энэ цагаар царцаж аж ахуйн нэгжүүд бүсээ чангалаад ч тэсэж үлдэхэд бэрх болжээ. Ийм цаг үед ганц нааштай мэдээ дуулгаж Засгийн газраас 10 их наядын зээл олгох том тоог иргэддээ амласан ч элгээрээ хэвтсэн эдийн засаг сэргэх нь бүрхэг хэвээр. Экспортын гол салбарууд үндсэндээ зогсолтын байдалд шилжиж халамжинд хавтгайрсан иргэд ч дуугарах сөхөөгүй хорионд сууна.

Угтаа урд хөрш яг энэ цагаар биднээс зай барьсан нь ямар учиртай вэ. Халдварыг орон нутаг алдсаны дараа Хятадын тал ачаа тээврийн жолооч нараас өдөр бүр халдваргүй гэсэн баталгаа нэхэж Гашуун сухайт дээр хийгдсэн ганц ч шинжилгээнд итгэлгүй байгаагаа илэрхийлсэн. Үүгээр ч зогсохгүй Ганц модны боомтыг Хятадын талаас хааж, нүүрс тээвэр бүрэн зогсоод байгаа юм. Үүний шалтгаан нь вирусэнд байна уу: Эсвэл Хятад улс үүгээр далимдуулан бидэнд эдийн засгийн хориг тавиад байна уу: Үүнийг ч бас тайлбарлах Ерөнхий сайд, эрх мэдэлтэн өнөөдөр алга. Монгол улсын төсөв 23 орчим хувиар тасарсан үзүүлэлттэй байгаа ч эрх баригчид үүнийгээ зээл гарч байгаа учраас нөхөгдөнө хэмээн хээвнэг ярьж суух аж. Гэтэл ингэж тасарсан төсөв, ингэтлээ агшсан эдийн засгаа яаж сэргээх вэ. Халдвараар бамбайлж улс төрийн оноо авах гэсээр байтал улс орон чинь өрөнд баригдаж, увайгүй улстөржилтийн өтөнд иргэд нь идэгдээд дууслаа.
Эдийн засгаа бүрэн зогсоож, “Гэр гэртээ бай” гэсэн зурагтын шоунаас өөр ажил, арга шийдэлгүй эрх баригчдын сонгуулийн улс төржилтөд иргэдийн тархи угаагдах болоогүй гэдгийг ч хэн хүнгүй мэдмээр. Энэ мэтчилэн Ерөнхийлөгчийн сонгуулийн улс төржилтөөс хэтрэхгүй байгаа явцуухан засаг төрийн явуургүй шийдвэрүүдэд иргэдийн урам хугарсаар байна. Ингээд ч зогсохгүй эдгээр эмх замбараагүй үйл явдалтай зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч намаа тарахыг шаардсан мэдэгдэл гаргаж, шүүхэд хандсан нь эвэртэй туулай үзсэн мэт эрх баригч намын гишүүдийг гайхшируулаад амжив. Улс орноо эвлэлдэн нэгтгэж, энхийг сахиулах ёстой Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үйлдлээрээ хууль зөрчсөн гэхэд ч хилсдэхгүй. Үндсэн хуулийн Ерөнхийлөгчийн тухай хэсгийн 30.1-д төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн хэмээн цагаан дээр хараар бичсэн мөртэй билээ.
Гэвч цагаа олж, байгаа оноогүй түүний уг үйлдэл энх цагийг хүлээсэн иргэдийн итгэлийг дахин хөсөрдүүлж орхив. Улс төрчдийн увайгүй үйлдэл ингээд ч зогсохгүй нь бололтой. Эрх баригч МАН ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг хариу мэдэгдэл хийж, нийтээрээ цуглан хэвлэлийн хурал зарласан нь олон нийтийн эгдүү, зэвүүг дахин нэг хүргээд авав. Аргагүй сонгууль ойртсоны дохио аж. Цар тахлын өмнө өвдөг сөхөрсөн төрийн албаны ажилтнууд, хөл хорионы дөнгөнд орсон иргэд, аж ахуйн нэгжүүдээ тэд энэ үеэрээ дурссангүй.
Гагцхүү эрх мэдлийн төлөөх тэмцэл, нэгнээ харлуулах гэсэн үйлдэл, эргэж буцсан шийдвэрүүдээ танилцуулж иргэдийг дахин нэг талцуулаад амжлаа. Энэ мэтчилэн хөлд орж байгаа хүүхэд аятай унаж боссон унхиагүй шийдвэрүүд гаргаж ганц өдрийн настай албан тоот тушаалуудаар ард иргэдээ туйлдуулсаар байх уу.
Хэдий сонгуулийн жил,эрх баригчдын амьсгаа өндөр байгааг иргэд бид мэдэж байгаа ч одоо цар тахлаа хумих, урд хөршөө тайтгаруулж дархлаажуулалтын ажлаа шуурхайлах ёстой бус уу. Ингэж чадвал эрх баригчдад бид ч хамгийн өндөр оноог харамгүй өгч чадах билээ. Харин үүнийхээ оронд урагшгүй унхиагүй шийдвэрүүдээ гаргасаар, урд хөрштэйгөө түнжин муутай хэвээр байвал эдийн засгийн гол хөшүүрэг болсон нүүрсний экспорт хэзээ хэвийн горимдоо орох вэ. Энэ бүхний хариуцлагыг эцэст нь хэн хүлээх вэ. Эрх баригчдын энэ мэт эв дүйгүй эргэж буцсан шийдвэрүүдийн дунд иргэд бид цар тахлаас ч илүүтэй өртөж дуусах нь бололтой.
| Урагшгүй эрх баригчид, урд хөршөө гомдоосон уу |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |