• Өнөөдөр 2025-05-15

Ц.МӨНХ-ОРГИЛ: Сонгууль будлиулах ажлыг Ардчилсан нам хийж байна

2021-04-22,   665

УИХ-ын пүрэв гаригийн чуулганы  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг Цэцийн гишүүн Д.Солонго танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцээс "Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан болон ерөнхийлөгчөөр ажиллаж буй хүн дахин нэр дэвших болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1-ийн 2. 5.4 дэх заалтууд нь Үндсэн хуулийн 1.2, 30.2, 70.1 гэсэн заалтуудыг тус тус зөрчинө" гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал: УИХ-ын гаргаагүй хуульд маргаан үүсгэж Үндсэн хуулийн хямрал руу түлхэж байна. Үүнд үнэхээр харамсаж байна. Үндсэн хууль зөрчин сонгууль зохион байгуулах гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудлыг хууль бусаар булаан авах шийдвэр гаргасан Цэцийн гишүүдэд харамсаж байна. Цэцийн гишүүд УИХ-ын хууль тогтоох эрхийг булаасан үйлдэл гаргалаа гэдгийг хэлмээр байна. 
 
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой гэсэн саналтай байна. Сонгууль будлиулах ажлыг Ардчилсан нам хийж байна. Энэ дээр Ц.Туваан гишүүнээс тодруулга авмаар байна. Гишүүн АНУ-ын лобби бүлэгтэй 50 ам.долларын гэрээ байгуулжээ. Энэ ямар учиртай гэрээ вэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаадын байгууллага, гадаадын иргэн хуулийн этгээдээс хөрөнгө мөнгө, хандива авахыг хориглосон байдаг. Ийм илт хууль зөрчсөн үйлдэл хийж болдог юм уу. 

 


Ц.МӨНХ-ОРГИЛ: Сонгууль будлиулах ажлыг Ардчилсан нам хийж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188