• Өнөөдөр 2025-08-13

УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхийг өнөөдөр шийднэ

2021-04-22,   604

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх юм. Үндсэн хуулийн Цэц өмнөх болон одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших эрхгүй гэсэн агуулга бүхий дүгнэлтийг гаргасан юм. Энэ асуудлын УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж,  гишүүдийн олонх дэмжсэн Цэцийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзсэн билээ. Түүнчлэн хуралдаанаар Цэцийн дүгнэлтээс гадна:  
 
  • Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал зэргийг хэлэлцэн шийдвэрлэнэ.
 

УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхийг өнөөдөр шийднэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188