Нийслэлийн МАН өчигдөр НИТХ-ын сонгуульд нэр дэвших 45 гишүүнээ албан ёсоор зарласан. Энэ үеэр Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч, НИТХ-ын дарга Р.Давгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн МАН-ын сонгуулийн хорооны хуралдаанаар хотын дараагийн даргын асуудлыг ярьсан уу. Таныг хотын даргад өрсөлдөнө гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Яриагүй. Сонгуулийн сурталчилгааны хугацаа болоогүй байхад ийм зүйл ярьж болохгүй.
-Зарим нам, эвсэл сонгуульд хотын дарга болгох хүмүүсийнхээ нэрийг ил болгосон шүү дээ?
-Улс төрийн намуудын сонгуулийн тактик байж болно. Сонгуулиас ямар үр дүн хүртэх вэ гэдгийг таниулах намын бодлого болно. Манай нам энэ талаар хараахан ярилцаагүй. Бид сонгуульдаа амжилттайоролцох талаар ярьсан. УИХ-ын сонгуульд ажилласан шигээ хүчээ нэгтгэе. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газраас гаргаж байгаа бодлого шийдвэрийг дунд шатандаа дүүрэг, орон нутагт хэрхэн хүргэх вэ гэдэгт анхаарал хандуулсан.
НИТХ-д нэр дэвшигчдийг ямар шалгуураар сонгосон юм бэ. Нэр дэвшигчидтэй холбоотой гомдол их байх шиг байна?
-Хурлын төлөөлөгчдөө би бүгдийг нь дэмжсэн. Тойрогтоо ажиллана гэдэг саналаа ч илэрхийлсэн. Гэхдээ энэ надаас шалтгаалахгүй, намын хурлаар шийдсэн асуудал.
-Улаанбаатар хотод замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол зэрэг тулгамдсан асуудал олон бий. МАН НИТХ-д олонх болчихвол эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Агаарын бохирдлын асуудлыг бид сүүлийн арав гаруй жил ярьж байгаа. Энэ асуудлыг өнгөрсөн жилээс тодорхой хэмжээнд шийдсэн. Гамшгийн хэмжээнд ирсэн байж болох тулгамдсан асуудал нь түгжрэл. Бид нэг төвт хот байгуулалтын төлөвлөлтөөр хөгжиж байна. Хүн амын тоо өсөж, өрх гэрийн эдийн засаг сайжирсантай холбоотой түгжрэл туйлдаа хүрсэн. Энэ асуудлыг шийдэх арга зам нь нийтийн тээвэрт олон төрөлт үйлчилгээ нэвтрүүлэх. Иймд бид соронзон галт тэрэгний төсөл, агаарын дүүжин тээврийн төсөл, цахилгаан автобус явуулах талаар зорилт дэвшүүлж байгаа. Үүнтэйгээ уялдуулан дагуул хот бий болгоно. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, олон төвт хот бий болгоно. Энэ зорилтуудаа ажил хэрэг болгохын тулд хууль, эрх зүйн орчинд анхаарал хандуулах хэрэгтэй. УИХ-аар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ хуулиар Монгол Улсын нийслэл, Улаанбаатар хот нь цаашдаа ямар статустай, чиг үүрэгтэй байх, төсөв санхүү, өмчийн харилцаа нь ямар эрх мэдэлтэй байх зэрэг олон харилцааг зохицуулах учиртай. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр манайх улсын зэрэглэлтэй хот байх талаар тусгасан. Үүнтэй уялдуулах бусад Хот тосгоны эрх зүйн байдлыг тухай хууль зэрэг олон хуульд өөрчлөлт оруулна. Иймд бид УИХ-ын 62 гишүүнтэй хамтран ажиллаж, нийслэлд тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгана.
-Хотын түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөө та бүхэнд бий юү?
-Хот байгуулалтын мастер төлөвлөгөө гэж бий. Улаанбаатар хотын хэмжээнд хэсэгчилсэн ерөнхий 16 төлөвлөгөө хэрэгжинэ. Үүний 12 төлөвлөлт нь баталгаажсан. Үлдсэн дөрвөн төлөвлөлтийн төлөвлөгөөг боловсруулж байна. Энэ сард түгжрэл эрс нэмэгдсэн. Энэ нь “Ковид-19”-ийн нөхцөл байдлаас шалтгаалсан. Ганц удаа бодлого шийдвэр, захирамж гаргаад бид түгжрэлээс салж чадахгүй. Тиймээс дээр хэлсэнчлэн дагуул хот байгуулах, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, олон төрөлт нийтийн тээврийг нэвтрүүлэх хэрэгтэй.
-Дүүжин тээврийг манайд нэвтрүүлэх талаар ярьж байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Намайг хотын дарга биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа. “Ковид-19”-ийн үед эдийн засаг хүнд байгаа. Хотын эдийн засгийн асуудлыг бид сэтгүүлч, иргэдтэйгээ хамтран ярих хэрэгтэй байна. Учир нь, Монгол Улсын ДНБ-ий 60 хувийг ганцхан Улаанбаатар хотод үйлдвэрлэж байна. Хүн амын 50 хувь нь төвлөрч, мөнгөний бодлогын 80 хувь, аж ахуйн нэгжийн 75 хувь нь төвлөрдөг зэрэг эдийн засгийн өргөн ойлголт бий. Тэгэхээр эдийн засгаа эерэг нөлөө үзүүлэх талаар хууль, эрх зүйн орчныг сайжруулах талаар ярилцах хэрэгтэй байна.
-Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний биелэлтийн 90 гаруй хувь байна гэх дүгнэлт гарчээ. Энэ бодит байдалд биелэлээ олсон уу?
-Мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргасан. Үүнд, иргэд дүнгтавина. Би хувьдаа Улаанбаатар хотод өрнөсөн сүүлийн дөрвөн жилийн бүтээн байгуулалтын ажил сайн өрнөсөн гэж бодож байна. Төрийн анхан болон дунд шатанд хүнд суртлыг багасгасан.Улсын хэмжээнд байгаагүй зам, гүүрийн ажил хийсэн. Харин энэ жил коронавирусийн халдвараас шалтгаалж зарим ажил саатсан.
| Р.Дагва: Ганц удаагийн бодлого шийдвэр, захирамжаар түгжрэлээс салж чадахгүй |
|
Хүй долоон худаг чиглэлд зорчих замын хөдөлгөөн ачаалалтай байна
2026-07-13 20:08:44
АПУ компани Даян Аварга Б.Орхонбаярын цолыг lEXUS 600 автомашин, нэг тэрбум төгрөгөөр мялаалаа
2026-07-13 18:24:03
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд чимэг олгож, үнэмлэх гардууллаа
2026-07-13 16:08:41
Хүй долоон худагт "Түмэн морьтны парад" болж байна
2026-07-13 14:52:10
АНХААРУУЛГА: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье
2026-07-13 12:51:25
Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито: Монголын ард түмэнд хөгжил дэвшил, аз жаргал, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе
2026-07-13 12:42:32
БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга монголчуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ
2026-07-13 12:40:11
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-07-13 12:00:00
ДАРХАН АВАРГА БАТСУУРЬ: Орхонбаяртаа Дархан Аварга болохыг даалгавар болгоё
2026-07-13 10:59:31
М.Амилал “International Chess Tournament Paracin Open 2026'-аас мөнгөн медаль хүртжээ
2026-07-13 10:53:57
МОНГОЛ УЛСЫН ЗААН БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ Б.БАЯРХҮҮ: Хүүгээ шохой ачсан фургон машинд дайгдаж яваад сумын цол аваад ирэхэд нь баярлаж байсан ч улсын заан болно чинээ төсөөлж байгаагүй
2026-07-13 10:00:00
Дуу цахилгаантай аадар бороо орно
2026-07-13 09:58:17
Х.Болдбаатар наадмын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлж, “Даян мэргэн” болов
2026-07-13 08:13:51
С.Тогоохүү баяр наадмын эмэгтэйчүүдийн харваанд түрүүллээ
2026-07-13 08:03:23
Канадын дурсгалт газрууд Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтэв
2026-07-13 07:00:00
Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий МОНГОЛ УЛСЫН АРСЛАН боллоо
2026-07-12 23:36:31
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяа Улсын арслан Баярсайханы Орхонбаяр МОНГОЛ УЛСЫН ДАЯН АВАРГА боллоо
2026-07-12 23:28:42
Улсын Заан Б.Бат-Өлзий Улсын Гарди боллоо
2026-07-12 20:48:45
Улсын Заан М.Лхагвагэрэл Улсын Гарди боллоо
2026-07-12 20:02:51
Улсын арслан Б.Орхонбаяр шөвгийн дөрөвт үлдлээ
2026-07-12 20:01:03
Улсын харцага цол хүртсэн Ө.Батсуурийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2 өрөө байраар урамшуулахаар болжээ
2026-07-12 19:02:44
Аймгийн начин Б.Сундуйжав Улсын заан боллоо
2026-07-12 18:47:16
Аймгийн арслан Д.Алтанцоож Улсын заан боллоо
2026-07-12 18:45:06
Үндэсний Их Баяр Наадмын Сур Харвааны шилдгүүд тодорлоо
2026-07-12 18:11:39
Хурдан дааганы уралдаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Н.Магсарын хээр даага түрүүллээ
2026-07-12 17:53:14
Улсын начин Э.Мөнхжаргал Улсын харцага боллоо
2026-07-12 17:27:32
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын харцага боллоо
2026-07-12 17:25:39
Улсын өсөх идэр начин Л.Энхсаруул Улсын заан боллоо
2026-07-12 17:23:15
Улсын начин Б.Түвшинтөгс Улсын харцага боллоо
2026-07-12 17:21:24
Архангай аймгийн арслан Ө.Батсуурь Улсын харцага боллоо
2026-07-12 17:19:01
Архангай аймгийн арслан Б.Гончигсүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:17:12
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын начин боллоо
2026-07-12 17:14:47
Говьсүмбэр аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:08:45
Булган аймгийн арслан А.Намнансүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:06:17
Дундговь аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:02:21
Хөвгөл аймгийн арслан Э.Баасанжав Улсын начин боллоо
2026-07-12 16:58:59
Аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ Улсын начин боллоо
2026-07-12 16:56:52
Аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр Улсын начин боллоо
2026-07-12 16:51:43
Аймгийн хурц арслан О.Номиндалай Улсын начин боллоо
2026-07-12 16:49:11
Аймгийн арслан Ж.Жавхлан Улсын начин боллоо
2026-07-12 16:43:59
Аймгийн арслан А.Нармандах Улсын арслан боллоо
2026-07-12 16:39:37
Монгол Улсын аварга О.Хангай дөрвийн даваанд өвдөг шороодлоо
2026-07-12 16:35:53
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Чойжилын Батжаргалын Хонгор халзан үрээ түрүү магнайд хурдаллаа
2026-07-12 16:22:08
Хэнтий, Дорнодын хойд хэсэгт үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2026-07-12 10:49:52
Хүй долоон худагт 39 албан хаагч уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна
2026-07-12 10:39:26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Сөгнөгөр, Сэлбэ голын ус үерийн түвшнийг давжээ
2026-07-12 10:31:37
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа
2026-07-12 09:28:27
Монголын охид Азийн аваргын шилдэг наймд багтлаа
2026-07-12 07:20:00
Эмэгтэй баг “FIBA 3x3”-ын “U21 Asia-1 - Stop 5”-д гуравдугаар байрт орлоо
2026-07-12 07:10:00
Монгол Улсын “U21”-ийн баг “Asia-1 Stop 5” тэмцээний аварга боллоо
2026-07-12 07:05:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |