• Өнөөдөр 2025-05-15

Байнгын хороо Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ

2021-04-20,   558

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм. Цэц өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан. Тодруулбал, Цэц өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. 
 
Тэгвэл Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Дээрх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэнэ.

Байнгын хороо Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188